НИЙГЭМ

ГССҮТ-ийн эмч нар ковидтой иргэнд тархины мэс заслыг амжилттай хийлээ

Цар тахлын энэ үед ГССҮТөвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын халдвараар оношлогдсон 51 настай иргэний тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийжээ.

Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, ковидын тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч н.Адъяасүрэн, н.Мөнхтулга нар хамтран үзүүлсэн байна.

Эх сурвалж: ГССҮТ

Тус эмнэлгийн энгийн тасагт өчигдөр яаралтай хагалгаа 50, төлөвлөгөөт хагалгаа 34 хийгджээ.

ГССҮТ-д 292 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 нь эрчимт эмчилгээний тасагт байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button