ДЭЛХИЙХуульЭнтертайнмент

Хуурамч мөнгө үйлдвэл амьдаар нь газарт булдаг байв

Хуурамч мөнгө... энэ санаа бол мөнгөтэй адилхан аль эрт байсаар ирсэн зүйл юм. Бүх цаг үед, бүх улс оронд мөнгийг хуурамчаар үйлдэх явдал байсаар ирсэн. Харин улс орнууд хуурамч мөнгө үйлдсэн этгээдийг маш хатуу шийтгэдэг байж:

Англи улс

XII зуун: Зоос хуурамчаар үйлдсэн этгээдийн баруун гарыг нь огтолдог байснаас гадна бэлэг эрхтэнийг нь бас тайрдаг байжээ.

Герман улс

Дундад зууны үе: Гэмт хэрэгтнүүдийг халуун тогоонд чанадаг байв.

Эртний Энэтхэг

Жижиг жижиг хэсэг болгон тасддаг байжээ.

Хятад улс

Амьдаар нь газарт булдаг байв.

I Петр хааны үед

Гэмт хэрэгтнүүдийн хоолой руу нь хайлуулсан металл цутгадаг байжээ. Харин хуурамч зоос хийсэн этгээдийг илрүүлсэн хүнийг өндрөөр шагнадаг байсан байна. Цаг цагийн аясаар гэмт этгээдүүдийг шийтгэх ял шийтгэл хөнгөрсөөр ирсэн хэдий ч мөнгө хуурамчаар үйлдэх нь хүнд гэмт хэрэгт тооцогддог ба хуурамчаар үйлдсэн хүнд оноох ял шийтгэл нь хүртэл хатуу байсаар ч ирсэн ба цаашид ч чанга хатуу байх нь дамжиггүй.

Тухайн үеийн лам хуваргууд мөнгө хуурамчаар үйлдэх явдлыг жигшин цээрлэдэггүй байжээ.

Агуу II Фридрих

XVIII зууны дунд үед Саксонтай хийсэн дайны үеэр эзэлж авсан газар нутаг руугаа орц найрлаганд нь орсон мөнгийг багасгасан хямд зоосон мөнгийг буцаан оруулжээ. Энэхүү ажиллагааны гол зорилго нь өөрийн цэрэг армийг хамгаалан авч үлдэхэд чиглэгдсэн байжээ.

Наполеон Бонапартын тушаалаар Парис хотоос холгүй газарт Венийн банкинд зориулсан хуурамч тасалбар үйлдвэрлэдэг үйлдвэр барьж байгуулсан байна. Үүний дараагаар тун удалгүй Наполеон Австрийн Эзэн хааны охинтой гэрлэж, хуурамч тасалбарын үйлдвэрлэл ч зогссон түүхтэй. Уг үйлдвэр 1812 он гарахаас өмнө францчууд оросын 20 болон 25 рублийн мөнгөн тасалбарыг их хэмжээгээр үйлдвэрлэн гаргахад нь хэрэг болсон байна. Дайны дараагаар тэдгээр хуурамч тасалбаруудыг 70 сая рубль болгон сольсон байдаг.  

Дэлхийн II дайны үеэр нацист Германууд хамгийн том кампанит ажиллагаа явуулж байсны нэг нь бүх орон даяар хуурамчаар мөнгө үйлдвэрлэх явдал байв. “Заксенхаузен” (Sachsenhausen) хорих лагерьт хэвлэгч, сийлбэрлэх ажилд хоригдлуудыг татан оролцуулдаг байв.

1945 оны эхээр 135 сая фунт стерлингтэй тэнцэхүйц хэмжээний хуурамч мөнгийг хэвлэн гаргасан байдаг. Мөн хуурамч доллар хүртэл хийж байв. Хорих ангид холбоотнуудын арми дөхөн ирэх үеэр хуурамч мөнгө хийхэд хэрэглэж байсан бүх тоног төхөөрөмж болон бичиг баримтуудыг өөр газар луу нүүлгэн шилжүүлсэн ба сүүлд нь Теплиц нуурын усанд хаясан гэгддэг.

1935 оны хуурамч доллар

Өнгөтөөр хувилагч, хэвлэгч тоног төхөөрөмж бий болсноор хуурамчаар мөнгө үйлдэгсдийн арга нь ч нарийссан. Энэ нь 90-ээд оны дунд үеэс дэлгэрсэн. Иймэрхүү төрлийн гэмт хэргийг ихэвчлэн бүлэг хүмүүс нийлж хийдэг ба нэг хэсэг нь мөнгийг үйлдвэрлэн нөгөө хэсэг нь гүйлгээнд оруулах ажлыг хийдэг аж. Ерөнхийдөө, гэмт хэрэгтнүүд баригдахаасаа өмнө дөнгөж хэдэн арван хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулж амждаг бичигдээгүй хуультай ажээ.

ОХУ-ын Эрүүгийн Хуулийн 186 дугаар хэсэгт зааснаар, мөнгөн дэвсгэрт болон үнэт цаас хуурамчаар үйлдсэн этгээдэд 5-8 жилийн хорих ял оноодог ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x