ДЭЛХИЙЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Нас уртасгах нууцаас

Хятадын “WeChat” олон нийтийн сүлжээний хэрэглэгч япончуудын урт насалдаг хэд хэдэн нууцыг тайлжээ.

Японд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87,1, эрэгтэйчүүдийнх 81,1 гэсэн тооцоо бий. Ерөнхийдөө Япон улс дундаж наслалтаараа Дэлхийд нэгдүгээрт бичигддэг бөгөөд энэ нь дунджаар 84,2 нас ажээ. Харин манай хойд хөрш ОХУ-д дундаж наслалт 72,9, урд хөрш Хятад улсад дундаж наслалт 76,4 нас байдаг аж. 

Япончуудын урт наслалтын хамгийн эхний гол нууц нь тэдний хоолны дэглэмтэй холбоотой.  Япончуудын дийлэнхи ихэнхи нь спортоор төдийлөн хичээллэдэггүй гэдгийг зохиогч онцолж. Тэгсэн атлаа, төрөл бүрийн хоол хүнсний ачаар урт наслалтыг өндөр түвшинд барьж чаддаг – бараг иддэг бүх хоолондоо мах, ногоо, жимсийг хэрэглэдэг.

Урт наслах хоёр дахь шалтгаан нь хоол хүнсээ удаан зажилж идэх. Удаан зажилж идсэнээр хоолыг хэт их идэхээс сэргийлдэг гэнэ шүү. Хэдийчинээ удаан зажилж иднэ төдийчинээ сайн бөгөөд энэ нь ходоодныхоо хэмжээнээс илүү идэхээс  сэргийлдэг аж.

Гурав дахь шалтгаан нь хоол хүнсээ бэлдэж болгох явц. Гэхдээ хятадуудтай харьцуулахад үргэлж шинэ хүнсийг хоолондоо хэрэглэдэг. Япончууд хоолыг жигнэх эсхүл чанаж болгохыг илүүд үздэг ба тун цөөхөн тохиолдолд л шарж хуурдаг.

Дөрөв дэх нууц бол хоол хүнсэндээ загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх. Учир нь, далайн гаралтай бүтээгдэхүүн нь улаан махтай харьцуулбал хүний эрүүл мэндэд тун тустай аж. Хятадуудын хувьд тахиа, гахай, хонины гэх зэрэг улаан махыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бөгөөд улаан маханд өөх тосны хүчил ихээр агуулагддаг тул судсанд бөглөрөл үүсгэдэг, мөн архаг хууч өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна.

Түүнчлэн, энэ оны нэгдүгээр сард Канад улсын хоол тэжээлийн мэргэжилтэн, судлаач Марк Гилберт мөн л хүний насыг уртасгадаг хоол тэжээлийн нууцыг олон нийтэд зарлаж байв.

Судлаачийн зөвлөснөөр, өдөрт хэрэглэх килокалори буюу хүнсний илчлэгийн хэмжээгээ аль болохоор бууруулж, “D” аминдэм (“D” витамин) их хэрэглэхийн чухлыг онцолсон. Гилберт жимс жимсгэнийг түлхүү идэхийг санал болгохоос гадна ногоон цай ууснаар цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, даралт буруулдаг гэж зөвлөсөн байдаг.

Хүний урт наслахад хоол хүнсний зөв хэрэглээ, стресс зэрэг гадны хүчин зүйлс нөлөөлөхөөс илүүтэйгээр тухайн хүний удамшил нөлөөлдөг гэсэн эрдэмтдийн өөр нэгэн дүгнэлт бас байдаг.

Хятадын эрдэмтэд мөн нас уртасгадаг бас нэгэн нууцыг дэлгэсэн юм. Эрдэмтэд хоолны дэглэмийн талаархи 26 анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын мэдээллийг судалж боловсруулсан бөгөөд судалгаанд Америк, Европ, Ази, Африк, Австралийн 29 улс орон, бүс нутгийн 1,9 сая орчим хүн хамрагджээ. Судалгааны үр дүнд, өдөр бүр тав орчим төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэдэг хүмүүсийн дундаж наслалт хамгийн өндөр байгааг тогтоожээ. 

Эндээс дүгнэхэд, ганц хоёр төрлийн биш харин олон төрлийн хоол хүнсийг хольж хэрэглэх нь эрүүл мэндэд тустай ажээ. Гэсэн ч, хооронд нь хольж хэрэглэж болохгүй хоол хүнсний жагсаалт бас байдгийг санах хэрэгтэй.    

О.АНАР

(Эх сурвалж: yoki.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-27 16:58

Манайхан жимс ногоо цагаан идээ бага хэрэглэх тул витамиж тэжээлийн дутагд�##� их байдаг байх.

Холбоотой мэдээ

Back to top button