НИЙГЭМ

Ачааны автомашинаар тээвэрлэсэн ямаанууд үхэж хорогджээ

Олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийн дагуу НМХГ-аас 2019.08.17-ны өдөр шалгахад Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас иргэн А худалдан авсан гэх 470 толгой ямааг хүнд даацын ачааны автомашинаар, таван давхар сараалжинд тээвэрлэж СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах Дун Фан интернэйшнл трэйд компанийн хашаанд буулган, Дүүргийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгч байлцан хүлээж авсан байжээ.

Шалгалтаар тээвэрлэлтийн явцад гурван ямаа үхэж хорогдсон, мөн гурван ямаа муужралтын байдалтай, 45 ямаа дарагдаж тамиргүй болсон, босч чадахгүй байсан аж. Иймд тус үйлдвэрийн дарга, малын эмч нарыг байлцуулан ерөнхий үзлэг хийж, бэлчээрт гарган, малын эмчийн хяналтад байх үүрэг өгчээ. Эдгээр 470 ямаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас мал амьтны гарал үүслийн гэрчилгээ олгосон байна.

2019.08.19-ний өдөр дахин үзлэг хийхэд муужралтын байдалтай байсан гурван ямаа нэмж хорогдсон байсан бөгөөд үхэж хорогдсон зургаан ямааг дүүргийн Мал эмнэлгийн тасгийн хяналтад шатааж, булж устгуулан, иргэн А-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ талаар Босоо Хөх Монгол ТББ-аас хонь ямаа тээвэрлэсэн этгээдийг БНХАУ-ын иргэн гэсэн мэдээлэл өгөөд байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-13 21:20

Via Medic Cat Uri Amoxicillin Dosage [url=http://cialibuy.com]where to buy cialis online safely[/url] Abilify Via Mail Order Viagra Generiq

Холбоотой мэдээ

Back to top button