Нийгмийн
Реппер “Epoch” М.Алтан-Оргилын гэгээн дурсгалд зориулан дуу бүтээжээ

Өнгөрсөн оны долдугаар сарын 23-24-нд шилжих шөнө “Street dreams” шоуны ялагч, олонд “Orice” нэрээр танигдсан реппер М.Алтан-Оргил өндрөөс унаж, ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаад нас барсан билээ. Түүний гэгээн дурсгалд зориулан “Epoch” нэрээр олонд танигдсан реппер Э.Гомбосүрэн “Karma gonna show you” нэртэй дуу цацжээ.
Найман цагийн өмнө цацагдсан уг уран бүтээлийг 5852 хүн үзсэн байна.
Реппер Э.Гомбосүрэнгийн тухайд СУИС-ийн РТМУС-д сэтгүүлч мэргэжилээр суралцдаг юм. Тэрбээр өмнө нь “Араатан” нэртэй уран бүтээлээ цацаж, шуугиан тарьсан билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДУУ Ч ГЭЖ ДЭЭ ЧААВАС.