Нийгмийн

Ховд аймагт 10 хүнсний дэлгүүр үерийн усанд автжээ

Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт усархаг ширүүн бороо орж таван мм тунадас буусны улмаас 18 айлын гэр, 10 хүнсний дэлгүүр усанд автсан тухай дуудлага долдугаар сарын 26-ны шөнө аймгийн онцгой байдлын газарт дуудлага иржээ.

Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, өчигдрийн байдлаар 13 гэрийг нүүлгэн шилжүүлж, дөрвөн дэлгүүр, нэг хоолны газрын усыг мотопомпоор соруулж, бараа материалыг аюулгүй газарт зөөж холбогдох иргэдэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн дөрвөн км ус зайлуулах шуудуу татаж, 15 ус зайлуулах сувгийг сэргээн засварласан гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button