Токио-2020 олимпын хамгийн хөрөнгөтэй тамирчид
Жру Холидей (Jrue Holiday) – АНУ
Спортын төрөл: Сагсан бөмбөг
Жилийн орлого: 23 сая доллар
Холидэй “NBA”-д 12 жил тоглож тамирчин бөгөөд энэ жилийн Токиогийн Олимпод оролцохоор шийджээ.
Оны эхээр Жру “Милуоки”-тай 134 сая америк долларын дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Түүнээс гадна, “Nike”, “Microsoft”, “ONYX”, “Momentous”, “Amp” болон “Panini” гэх олон томоохон компаниудтай гэрээ байгуулжээ.
Крис Миддлтон (Khris Middleton) – АНУ
Спортын төрөл: Сагсан бөмбөг
Жилийн орлого: 29 сая доллар
Крис Миддлтон бол Жру Холидейтай нэг клубт тоглодог тамирчин. Тэрбээр энэ удаад Олимпын наадамд оролцох хүсэлтээ илгээсэн нэгэн.
“Милуоки Бакс” (Milwaukee Bucks) багт 2013 оноос тоглож байгаа бөгөөд 178 сая америк долларын гэрээг хоёр жилийн өмнө байгуулсан. Сагсан бөмбөгийн багт тоглож мөнгө олохоос гадна тэрбээр “Nike”, “Verizon”, “Panini” болон “Unilever” гэх алдартай брэндүүдийн реклам сурталчилгаанд тоглож нэмэлт орлогоо бүрдүүлдэг.
Кэй Нишикори (Kei Nishikori) – Япон
Спортын төрөл: Теннис
Жилийн орлого: 30,5 сая доллар
2014 оны АНУ-ын Нээлттэй Тэмцээний шигшээ тоглолт хүртэл түрүүлж чадсан хамгийн анхны Ази тамирчин. Риогийн Олимпод тэрбээр түүхэн амжилтаа гаргасан. Тус тэмцээнээс хүрэл медаль авсан нь Япон улсын хувьд 96 жилийн дараа авсан медаль гэдгээрээ онцлогтой.
Бэртэлийн дараа Кэйн спортын амжилт буурсан ч түүнийг японы фэнүүд нь дахин амжилт гаргана гэдэгт итгэсэн хэвээр байгаа юм. Тамирчныг ивээн тэтгэдэг компаниуд нь “Japan Airlines”, “Lixil” болон “Nissin” гэх Японы томоохон компаниуд.
Девин Букер (Devin Booker) – АНУ
Спортын төрөл: Сагсан бөмбөг
Жилийн орлого: 30,5 сая доллар
“NBA”-ийн бас нэг алдарт тамирчин. Букер бол “Финикс” клубт өөрчлөлтийг бүтээлцэж буй тамирчдын нэг бөгөөд түүнийг Кобэ Брайанттай зүйрлэх болсон.
Девин клубт хамгийн багадаа хоёр жил тоглох гэрээтэй. 2018 онд тэрбээр “Никс” клубтэй 158 сая америк долларын таван жилийн гэрээ байгуулсан. Түүнчлэн түүнийг ивээн тэтгэх байгууллага олон бөгөөд “Nike”, “Call of duty” брэндүүдийг онцгойлон дурьдаж болно.
Рори Макилрой (Rory McIlroy) – Умард Ирланд
Спортын төрөл: Гольф
Жилийн орлого: 32 сая доллар
Макилрой бол Дэлхийн чансааг 106 долоо хоног тэргүүлсэн тамирчин бөгөөд өнөө цагийн хамгийн алдартай гольфчдын нэг юм. Шагналын хажуугаар тэрбээр “Nike”, “Omega”, “UnitedHealth Group” болон бусад томоохон компаниудаас санхүүжиж ивээн тэтгүүлдэг. Түүнчлэн, “NBC”-тэй хамтран гольф сонирхогч хүмүүст зориулсан дижитал захиалгын ажиллагааг үүсгэн байгуулсан ба Макилройд сар бүр зөвлөгөө өгсөнийх нь төлөө 10 доллар төлдөг байна.
Новак Жокович - (Novak Djokovic) – Серби
Спортын төрөл: Теннис
Жилийн орлого: 34,5 сая доллар
Серб улсын хувьд “Дуулга” тэмцээнд түүхэн амжилт бүтээж эхэлсэн. Теннисийн спортын түүхэнд ийм зүйл өмнө нь тохиолдож байгаагүй тул Новак маш шийдэмгий байгаа юм.
Гэсэн ч, түүний жилийн орлого нь зөвхөн талбай дээрхи гайхалтай тоглолтуудаасаа орлого олдоггүй. Харин тэрбээр “Lacoste”, “Peugeot”, “NetJets” болон “Head” компаниудтэй гэрээ байгуулж нэг жилд 30 сая долларын ашиг олжээ.
Дамиен Лиллард (Damian Lillard) – АНУ
Спортын төрөл: Сагсан бөмбөг
Жилийн орлого: 40,5 сая доллар
“NBA”-ийн карьераа эхлүүлснээс хойш Дамиен нь “Портланд” багт тоглож байсан ч сүүлийн үед тэрбээр клубээ солихыг хүсч байгаа гэсэн цуу яриа гараад байгаа. Лиллард цуу яриаг үгүйсгэж, Олимпын алтан медалийн төлөөх тэмцээнд анхаарлаа төвлөрүүлсэн.
Түүний ивээн тэтгэгчид нь “Adidas”, “Gatorade”, “Hulu”, “2K Sports” брэндүүд. “Adidas” компанитай өөрийн хамгийн их борлуулалттай “Dame” пүүзний хувиар 10 жилийн хугацаатай 100 сая долларын гэрээ байгуулжээ.
Наоми Осака (Naomi Osaka) – Япон улс
Спортын төрөл: Теннис
Жилийн орлого: 60 сая доллар
АНУ-ын “Нээлттэй тэмцээн-2019”-нд ялалт байгуулснаар түүнийг “мега од” болгосон. Тэрбээр теннисчдээс ашиг орлогоороо дээд амжилтыг хоёр жил дараалан тэргүүлж байгаа юм. Тодруулбал, Серена Уильямс, Мария Шарапова нарыг ардаа орхисон. Наоми Осака “Google”, “Louis Vuitton”, “Workday”, “Levi's” зэрэг 20 гаруй ивээн тэтгэгчтэй. Тэрбээр өдгөө 23 настай.
Кевин Дюрант (Kevin Durant ) – АНУ
Спортын төрөл: Сагсан бөмбөг
Жилийн орлого: 75 сая доллар
“Токио-2020” Олимпын наадмын хамгийн өндөр орлоготой од тамирчин тэрбээр энэ удаад гурав дахь удаагаа дараалан алтан медаль авахаар ирсэн гэгдэж байгаа. Тэрбээр спортоос ашиг орлого олохоос гадна реклам сурталчилгаагаар нэмэлт орлого олдог. Түүгнээс гадна, “Boardroom” хэмээх өөрийн хэвлэл мэдээллийн сүлжээтэй бөгөөд “MLS Philadelphia Union” компанийн хувьцаа эзэмшдэг. Мөн хөрөнгө оруулалтын “Thirty Five Ventures” компанитай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hurungu bish jiliin orlogo gej bich