УЛС ТӨРХУУЛЬ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Р.Ононгийн хэргийг сэргээхийг хүссэн ч татгалзжээ

Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Р.Ононд холбогдох хэргийг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр өдгөөгөөс 5 жилийн өмнө хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тодруулбал Р.Онон 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай 4 өрөө орон сууцыг нийт 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шүүгдэж байв.

Улмаар түүний хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш хоёр жилийн дараа буюу 2019 онд АТГ-аас Авлигын эсрэг хуулийг үндэслэн прокурорын байгууллагатай хамтарч, шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд Р.Ононгийн хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээр гаргуулсан юм.

-Р.ОНОНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Тэгвэл түүнээс дахин нэг жилийн дараа буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдорж хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, аль хэдийн хаагдсан дээрх хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар дахин шалгуулах хүсэлтийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Гэтэл Ш.Нямдорж прокурорын бичсэн тэрхүү дүгнэлтийг дахиад бүтэн нэг жил гаруйн дараа буюу 2021 оны долдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцээд хүлээж авахаас татгалзжээ.

Өөрөөр хэлбэл Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг дахин шалгах шаардлагагүй гэж үзсэн бололтой. Эл хэрэг хэрэв хаагдаагүй байсан бол Р.Онон доорх хуулийн заалтаар яллуулах байсан юм.

Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

9 Сэтгэгдэл

  1. Хөрөнгөтний муухай бузар булайнууд дийлдкүмаа бас нэг сураггүй нөхөр гэнэт идэж уусан гээд л яригдаад эхэлчлээ дээ

  2. Монголд яагаад автозам муу байдаг вэ гэвэл автозамын удирдлагууд ямарч мэдлэг боловсролгүй бүгд авилгачид байдаг. Онон Ганбат Доржханд гээд… Бүх хөрөнгийг нь хурааж шоронд хатаах хэрэгтэй….

  3. Бас нэг Сэрүүлэг мэрүүлэг гэсэн хувийн нэр нь үл мэдэгдэх сургуулийн бак####авр дараа нь магистрыг МУИС, ТИС, тэгээд Япон, Америк, Австр####ийн курс төгссөн гэсэн нэг дипломтой мэргэжлийн ёс зүй байхгүй ийм нөхөд Дэлхийг сөнөөж байна даа. Ийм цүнх баригч нар мэргэжлийн ёс зүй битгий хэл наад захын хүний ёс гэж байхгүй юмнууд байдаг даа.

  4. АВЛИГАД бүрэн идэгдсэн шүүхээ шинэчлэх боломж ####га уу? БҮХ шүүгчээ х####ж, нинээр шүүхээ бүрдүүлэх хэрэгтэй. АВЛИГАЧИН шүүгч нар хэрэг шийдэх ёсгүй шүү. ГАВЪЯАТ шүүгч нь бу######даа АВЛИГАА хуваариладаг шүүхээ өөрчлөе

  5. МОНГОЛЫН ТЕРЕЕС САЯХАН БАЯЖСАН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТЕСЛИЙН ЗАХИРАЛ ХИЙЖ БАЙГАА НЕГЕЕ 9 САЙД . ҮЗЛЭЭ ЭНТР ГЭЭД ТОМРООД БАЙГАА НЕХЕР БОЛ ЖИНКЭН МОНГОЛЫН АРД Т . ҮМНИЙ ЭСРЭГ УМАЙСАН ЖИЖИГХЭН БУУДАЛ БАРЬЖ АЛСАН ЭТГЭЭД ДЭЭ. !!!!!????? Т. Ү. Ү. Н. И. Й. Г. ЛБАРЬЖ ХОРЬЖ ЦАГДАЖ МОНГОЛЧУУДЫН АЛДСАН 300 САЯ ДОЛЛАРЫГ ХУРААЖ ШУДАРГААР ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ!!!!!! ЭЛБЭГДОРЖ БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ. ЭНХБАТ НАРААС НЭХЭЖ АВАХ ЕСТОЙ!!!!??????

  6. МОНГОЛЫН ТЕРЕЕС САЯХАН БАЯЖСАН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТЕСЛИЙН ЗАХИРАЛ ХИЙЖ БАЙГАА НЕГЕЕ 9 САЙД . ҮЗЛЭЭ ЭНТР ГЭЭД ТОМРООД БАЙГАА НЕХЕР БОЛ ЖИНКЭН МОНГОЛЫН АРД Т . ҮМНИЙ ЭСРЭГ УМАЙСАН ЖИЖИГХЭН БУУДАЛ БАРЬЖ АЛСАН ЭТГЭЭД ДЭЭ. !!!!!????? Т. Ү. Ү. Н. И. Й. Г. ЛБАРЬЖ ХОРЬЖ ЦАГДАЖ МОНГОЛЧУУДЫН АЛДСАН 300 САЯ ДОЛЛАРЫГ ХУРААЖ ШУДАРГААР ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ!!!!!! ЭЛБЭГДОРЖ БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ. ЭНХБАТ НАРААС НЭХЭЖ АВАХ ЕСТОЙ!!!!??????

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button