НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Мал хариулж яваад үерт урссан 12 настай охины цогцсыг олжээ

Увс аймгийн Тариалан сумын гуравдугаар багийн “Цалгар” гэдэг газарт өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж, 18 мм тундас буужээ. Улмаар уруйн үер бууж, мал хариулж явсан бага насны нэг хүүхэд үерийн усанд урссан тухай дуудлага эл өдрийн 18:30 цагт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын 28-ны өдрийн 11:45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат 12 настай эмэгтэй У-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.