ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Хүүхдийн айдас

Эцэг эхчүүд хүүхдүүд ялихгүй зүйлээс айдаг хэмээн боддог. Үнэндээ энэ тийм биш юм.

Хүн, тэр тусмаа хүүхэд байнга ямар нэг хэмжээгээр айдаг. Хүүхдийн айдас гэдэг түүнийг насанд хүрч том болсон хойно нь ч байсаар байдаг тул эцэг эхчүүд хүүхдээ өсч торниход нь сэтгэл зүйн хувьд байнга тусалж, хамт байх хэрэгтэй.

Айдас гэдэг бол мэдээж ямар нэг сэтгэл зүйн өвчний шинж тэмдэг биш. Хэргийн учир нь эцэг эхчүүд хүүхдээ дэмий юмнаас айдаг гэж боддогт байгаа юм.

Айдас – гэдэг бол хүүхдийн хувьд сэтгэл хөдлөлийн хамгийн хүчтэй илрэл.

Хүүхдийн айдас хаанаас бий болдог вэ

Хүүхдийн айдас түгшүүрийн гол шалтгаан ямар нэг тодорхой бодит нөхцөл байдлаас үүдэлтэй. Тухайлбал, нохойд хазуулсан гэх мэт.

Ийм төрлийн айдасыг арилгах маш хялбар.

Эцэг эхчүүд бид өөрсдөө хүүхдээ “айхад” нь сургадаг. Бидний анхаарал болгоомжгүй хэлсэн дурын нэг үг хүүхдийн ой санамжинд нь шууд хадгалагдан үлдэж, эцэст нь нөхөшгүй үр дагаварт хүргэх нь элбэг.

Эцэг эхийн зүгээс анхааруулсан, хориглодог зүйлүүдийн ихэнх нь хүүхдэд айдас төрөх үндэсийг тавьдаг.

Томчууд өөрсдөө хийх боломжгүй зүйлсээ хүүхдэд хориглодог гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, өөрөө хийж чадахгүй, алдчих вий хэмээн эмээдэг зүйлсээ хүүхэддээ хориглох нь элбэг.

Айдасыг өдөөж, бий болгодог зүйл бол — эцэг эхчүүд, томчуудын хүүхэддээ аливаа зүйлийг анхааруулан, сануулж хэлэхдээ маш их сэтгэлийн хөдлөлтэйгөөр хэлдэгт байгаа юм. Ийм айдас хүүхдийг насан туршид нь дагаж, зовоодог. Мэдээжээр, цаг хугацаа өнгөрч, нас ахих тусам айдас бага багаар арилна. Гэхдээ хэзээ ч бүрмөсөн арилдаггүй аж.

Хүүхдийн айдасын төрлүүд

Хүүхдийн айдас нь тухайн хүүхдийн насны онцлогоос хамааран янз бүр байна.

Тухайлбал, нэг ойтой нялх хүүхэд чанга дуу чимээнээс, эсхүл ээж нь байхгүй эзгүй үед айдаг.

Харин 2-3 настай хүүхэд ганцаардлаас, шийтгэлээс, өвчин тусахаас айдаг. Ялангуяа, ийм насны хүүхдүүд харанхуйгаас их айдаг.

3-4 настай хүүхдүүдийн хувьд гэвэл, тэд өөрсдийн уран сэтгэмж, төсөөллөөсөө айж эхэлдэг.

Харин 6-7 насандаа үхлээс айдаг байх жишээтэй.

Хүүхдийн айдасыг хэрхэн арилгах вэ

Юуны өмнө хүүхдийнхээ айдасыг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв тухайн айдас нь онцын сөрөг нөлөөгүй бол мэргэжлийн хүний тусламжгүйгээр өөрөө зохицуулчихаж болно.

Эхлээд хүүхэдтэйгээ сайн ярилц. Гэхдээ маш тайван байдлаар, хажуудаа суулгаж байгаад ярилцаарай. Юунаас айж байгаа, яагаад айж байгаа талаар асуулт хэлбэрээр, насных нь онцлогт тааруулан асуулт тавих хэрэгтэй шүү.

Ярилцаж байхдаа хүүхэддээ заавал магтаалын үг хэлэхээ мартуузай. Мөн байн байн тайвшруулж, тайван байлгахыг хичээнэ шүү. Эсэргүүцсэн шинжтэй дурын нэг үйлдэл, үг хэллэг эхүл сэтгэлийн хөдлөл асуудлыг улам л хүндрүүлнэ. Хүүхэд тань юу мэдэрч, яаж байгаагаа нэгд нэгэнгүй ярихыг сайн тэвчээртэй сонсоорой. Айдасынхаа талаар хэр их ярина, төдийчинээ айдас түгшүүрээсээ хурдан салах болно.

Хүүхдээ тайвшруулан, ятгах хэрэгтэй. Харин ярьсан зүйлийг нь үгүйсгэсэн тэнэг алхам хийж хэрхэвч болохгүй. Энэ нь эргээд өөрт нь, бас танд муугаар нөлөөлж, хүүхдийнхээ сэтгэлийг гэмтээх аюултай. Өөрийнхөө туршлагаас хуваалцах нь хамгийн сайн арга. Бага байхдаа юунаас айдаг байсан, хожим айхаа байсан талаар залхууралгүй, цаг зав гарган дотно ярилцаарай.

Айдастай тэмцэх, түүнийг арилгах хамгийн үр дүнтэй нэг арга бий. Тэр бол айдсаа цаасан дээр буулгах явдал. Харин зурж дуусахаар нь зургийг нь шатаагаарай. Шатаахдаа, “одоо ингээд чиний айдас алга боллоо, тэр дахин чамайг зовоохгүй” гэх мэтээр тайлбар хийж өөрт нь харуулах хэрэгтэй. Үүнээс гадна, хүүхдээ магтахаа мартуузай. Чи их мундаг, хүчтэй, айдсыг ялан дийлэхээр эр зоригтой, гэх мэтээр магтаарай. Хүүхдийн тань айдас хэрээс хэтэрсэн хэцүү тохиолдолд эргэлзэх тээнэгэлзэх зүйлгүй шууд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Гэхдээ хүүхдийн сэтгэл зүйчид шүү.

(Эх сурвалж: yoki.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button