5000 оноос ирсэн “цаг хугацаагаар аялагч” юу ярив

Америкийн нэгэн эр цаг хугацаагаар аялсан гэдэгтээ бат итгэлтэй байгаагаа зарлаад байгаа юм. Энэ талаар “The Sun” агентлаг мэдээлэв. Өөрийгөө Эдвард хэмээн нэрлэсэн эр царайгаа камернаас нууж ярилцлага өгсөн байна.
Түүний хэлснээр, өөрийгөө манай эриний 5000 онд амьдарч байсан гээд үүнийхээ баталгаа болгож “усанд живсэн Лос-Анжелес” хотын зургийг үзүүлсэн байна.
“Цаг хугацаагаар аялагч” эр 2004 онд өөрөө ажиллаж байсан Лос-Анжелесийн лабораторийн маш нууц туршилтын оролцогч болсон талаараа ярьсан байна.
Тэрбээр ирээдүйгээс 3 мянган жилийн өмнө ирсэн ба “тэнд” байхдаа зураг авсан гэж ярьсан байна.
“Би маш том модон тавцан дээр зогсож байсан. Эргэн тойрны бүх барилгууд модоор хийгдсэн байсан. Тэгээд би Лос-Анжелест байгаагаа ойлгосон. Гэвч, Лос-Анжелес усанд автсан байсан”, хэмээн Эдвард ирээдүйд болсон дурсамжаа хуваалцсан байна.
Америкийн оршин суугчидтай ярилцах боломж олдсон гэнэ. Бүр аль эрт Лос-Анжелес хот их мөс хайлсны улмаас усанд автсан талаар оршин суугчид ярьсан гэжээ.
Гэсэн ч, “NASA”-гийн эрдэмтэд үүнийг үгүйсгэсэн байна. Тэдний үзэж байгаагаар, цаг хугацаагаар аялах боломжгүй. Нисэх онгоц, хиймэл дагуулууд дээр цаг хугацаа Дэлхий дээрх цаг хугацаанаас ялгаатай, өөр хурдтай байдаг ч гэлээ бид цаг хугацааны машиныг зуу эсхүл мянган жилийн аялалд ашиглах боломжгүй гэж тайлбарласан байна.
Нөгөөтэйгүүр, 2018 онд “ирээдүйгээс ирсэн” гурван ч зочид ирсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугисан.
Тэдний нэгнийх нь ярьснаар, хүн төрөлхтөн ирээдүйд роботуудын армитай тулалдах ба тэдгээр роботуудыг асар том ганцхан компьютер хянадаг болно гэжээ.
Өөр нэг аялагчийн ярьснаар, цаг хугацаагаар аялж байхаа ирээдүйн зураг авсан талаараа ярьсан байна. Харин өөр нэг нь хэлэхдээ, роботуудын эрин ирж, бүх зүйл роботуудын мэдэлд шилжинэ хэмээн үнэн худлыг илрүүлэгч төхөөрөмжид өөрийгөө шалгуулсан байдаг.
(Эх сурвалж: planetanovosti.com)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.