СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТОДРУУЛГА: Мөөгөнцрөөс мөөг ургуулна гэдэг нь байгалийн хууль зөрчсөнтэй адил

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд хоол хүнсэндээ мөөгийг өргөнөөр хэрэглэх болсон. Тэгвэл саяхан “Мөөгөнцрөөс ургуулан авч буй мөөг бол хор юм. Иймд энэхүү бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна” хэмээх мэдээлэл иргэдийн дунд тархсан юм. Уг мэдээллийн мөрөөр лавшруулж үзэхэд 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй МЭКО буюу “Монгол эко” органик фармын тариалж буй хаан хясаан мөөгний тухай мэдээлэл болохыг олж тогтоов.

ОРОС ГОЛЛАНД УЛСААС МӨӨГНИЙ ҮР АВЧРАН МОДЫГ УУТЛААД ЛАБРАТОРИЙН НӨХЦӨЛД ҮЙЛДВЭРИЙН АРГААР УРГУУЛДАГ

Иймд бид иргэдийн мэдээллийн дагуу МЭКО органик фармын үүсгэн байгуулагч Б.Батсоёмбоос дараах тодруулгыг авлаа.

-Мөөгөнцрөөс ургуулан авч буй мөөгийг биед муу тул хэрэглэхгүй байхыг зөвлөсөн мэдээллүүд иргэдийн дунд тархжээ. Энэ үнэн үү?

-Мөөг мөөгөнцөр хоёр бол нэг төрөл зүйл шүүдээ. Иймд мөөгөнцрөөс мөөг ургуулан авна гэдэг нь утгагүй яриа. Хэрэв тийм зүйл байвал байгалийн хуулийг зөрчсөнтэй адил. Манай фармын хувьд Орос, Голланд улсаас мөөгний үрийг авчран лабраторийн нөхцөлд модыг уутлаад үйлдвэрийн аргаар ургуулдаг. Хоёр гурван ч лабраторид шинжилгээ өгч байсан. Мөөгөнд ямар нэг хортой зүйл байхгүй бөгөөд хортой гэдэг нь хэсэг хүмүүсийн тараасан худал мэдээлэл юм.

-Танай фарм мөөгөө хус мод уутлан үйлдвэрлэдэг гэсэн. Нэг хус модноос хэр хэмжээний мөөг хурааж авдаг вэ?

-Хус модыг жижиглэж бэлтгээд хийдэг учраас нарийн тоо гаргах боломжгүй. 2-4 кг гээд л өдрөөс өдөрт ургац маань сайжирч байна.

-Хаан хясаан мөөгийг хэрэглэснээр хүний биед ямар давуу талтай вэ?

-Хоол хүнсний мөөгнүүд уургийн агууламж сайтай байдаг. Хаан хясаан мөөг мөн адил уураг сайтай, махыг орлож болохуйц шим тэжээлтэй хүнс. Таван жилийн өмнө хүмүүс их тарьж ургуулдаг байсан. Хэдхэн жилийн дараа гэхэд махны хэрэглээний 30-40 хувьтай дүйцэхүйц хэмжээнд хүмүүс мөөгийг хэрэглэдэг болно гэсэн судалгаа байдаг. Мэдээж мөөг хэрэглэх нь биед олон төрлийн ач тустай. Махыг бодвол байгальд сөрөг нөлөө багатай бөгөөд байгалийн хаягдлыг задлах процесс явагддаг.

ЛАБРАТОРИЙН НӨХЦӨЛД УРГУУЛНА ГЭДЭГ НЬ ХИЙМИЙН БОДИС БУС АРИУТГАСАН ЦЭВЭР ОРЧИНД ХҮНСЭЭ ТАРИАЛНА ГЭСЭН ҮГ

-Лабраторийн нөхцөлд ургуулж байгаа учраас хүний биед сөрөг нөлөө бий юу? Байгальд ургаж буй мөөгнөөс юугаараа ялгаатай вэ?

-Тарьмал мөөг ямар ч хор хөнөөлгүй, баталгаатайгаас гадна дэлхий нийтээр нэг л технологиор ургуулдаг. Би өөрөө Японд энэ чиглэлийн үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай. Мөн Голланд, Хятад зэрэг олон орнуудын адил био хөрс бэлдэнэ, түүн дээрээ мөөгөө тарьдаг.

-Таны зүгээс иргэдэд хандаж хэлэх зүйл бий юу?

-Хуурамч мэдээлэл тараасан хүмүүст бол хандаж хэлэх зүйл алга даа. Худалдан авагчид болон иргэддээ хандаж хэлэхэд үйлдвэрийн гэлгүй өөр ямар ч төрлийн мөөг байсан хүний биед маш хэрэгтэй хүнс юм. Зөвхөн мах гэлтгүй төрөл бүрийн жимс ногоо хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй гэж хэлье.

-Бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа.

Ийнхүү иргэдийн дунд тархаад байсан мөөгөнцрөөс ургуулсан мөөг хүний биед хортой гэдэг нь утгын алдаатай худал мэдээлэл болох нь тодорхой болсон юм. Түүнчлэн лабраторийн нөхцөлд ургуулна гэдэг нь ямар нэг химийн бодис бус ариутгасан цэвэрхэн орчинд хүнс бүтээгдэхүүнээ тариална гэсэн үг болохыг тус фармаас онцолж байлаа.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

138 Сэтгэгдэл

  1. [url=https://avodart24.com/]avodart 5 mg[/url] [url=https://doxycycline20.com/]where can you buy doxycycline online[/url] [url=https://metformin360.com/]metformin 500mg[/url] [url=https://lisinoprilmd.com/]lisinopril brand name[/url] [url=https://diflucan10.com/]diflucan 100 mg tab[/url]

  2. [url=https://ventolin911.com/]buy ventolin online[/url] [url=https://avodart24.com/]avodart 2.5 mg[/url] [url=https://furosemide1.com/]furosemide 40mg tabs[/url] [url=https://vardenafill.com/]vardenafil generic[/url] [url=https://furosemidetab.com/]furosemide without prescription[/url]

  3. [url=https://albuterol365.com/]albuterol price uk[/url] [url=https://celebrexotc.com/]celebrex 400 mg[/url] [url=https://metformin360.com/]metformin 250 mg[/url] [url=https://lisinoprilmd.com/]lisinopril 20[/url] [url=https://albendazole365.com/]albendazole in canada[/url] [url=https://zoloft24.com/]zoloft generic[/url] [url=https://vardenafill.com/]buy vardenafil online[/url] [url=https://valtrex24.com/]buy generic valtrex online cheap[/url]

  4. [url=https://sildenafilvg.com/]sildenafil 20 mg price[/url] [url=https://arimidexsale.com/]arimidex 1mg price[/url] [url=https://clomid150.com/]clomid pills[/url] [url=https://diflucan10.com/]diflucan cost[/url]

  5. [url=https://cialisprice.us.org/]where can i buy brand name cialis online[/url] [url=https://proscar.us.com/]buy proscar[/url] [url=https://cephalexin365.com/]cephalexin brand name[/url] [url=https://chloroquine.us.org/]chloroquine tab[/url

  6. [url=https://estrace2.com/]estrace hair loss[/url] [url=https://wellbutrin24.com/]wellbutrin bupropion[/url] [url=https://singulair.us.com/]singulair price usa[/url] [url=https://baclofenp.com/]baclofen brand name in canada[/url] [url=https

  7. [url=https://dipyridamol.com/]dipyridamole capsules[/url] [url=https://prednisolone911.com/]canadian prednisolone 5mg[/url] [url=https://tadalafillil.com/]tadalafil uk online[/url] [url=https://anafranilmed.com/]anafranil purchase online[/u

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button