ДЭЛХИЙ

Умард Солонгосын удирдагчийн дүү Өмнөд Солонгост сануулга өгөв

Хэрэв Өмнөд Солонгос АНУ-тай төлөвлөсөн байсан цэргийн сургуулилт хийвэл хоёр Солонгосын харилцааг сэргээх хүчин чармайлт “талаар болно” хэмээн Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн эмэгтэй дүү Ким Ё Жон ням гараг /2021.08.01/-т анхааруулав. АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан цэргийн сургуулилтыг энэ наймдугаар сард хийхээр төлөвлөсөн байсан.

Манай нам төрийн удирдлага, цэргийнхэн Өмнөд Солонгос үнэхээр АНУ-тай түрэмгий сургуулилт хийх гэж байгаа эсэх, мөн үүнтэй холбоотойгоор ямар томоохон шийдвэр гаргах гэж байгаа талаар  сайтар хянаж байгаа. Бидэнд итгэл төрүүлэх нь үү, итгэл эвдэх нь үү гэдгийг бид ажигласаар байгаа” хэмээн Ким Жон Ун удирдагчийн дүү Ким Ё Жон мэдэгдлээ.

Өмнөд Солонгос, Умард Солонгосыг холбосон холбооны дөрвөн шугам 13 сарын турш хаалттай байж завсарлага авсны дараа өнөөдөр мягмар гарагт дахин нээгдлээ.

Ким Жон Уны дүүгийн хийсэн “сүрдүүлсэн” өнгө аястай дээрхи мэдэгдэл нь Умард, Өмнөд Солонгос харилцаагаа сэргээх хүчин чармайлтын хүрээнд дээд хэмжээний уулзалт хийхээр хэлэлцэж байгаа энэ мөчид болж байгаагаараа онцлогтой. Вашингтон, Сөүл энэ наймдугаар сарын сүүлчээр цэргийн хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөөд байгаа юм.

Пхеньян, Сөүлтэй харилцаагаа тасалж, Кэсон бүс дэх холбоо барих төв дэлбэрснээс хойш 2020 оны зургадугаар сараас хойш хаалттай байсан. Хилийн зурвас руу илгээсэн суртал ухуулгын хуудаснаас үүдэлтэй хэрэг байсан юм. Сөүл, Пхеньян хоёр орны удирдагчдын оролцоотой дээд хэмжээний уулзалт зохион байгуулах, Кэсон бүс дэх холбоо тогтоох төвийг  сэргээн босгох талаар яриа хэлэлцээр хийгдэж байгаа билээ.

(Эх сурвалж: cgtn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-02 22:26

huchinduileh gej baigaa ym muu jinger

Холбоотой мэдээ

Back to top button