ДЭЛХИЙСПОРТ

Белорусийн тамирчны “Шившигтэй төгсгөл”

“Белтелерадио” медиа компанийн тэргүүн Иван Эйсмонт Белорусийн гүйлтийн тамирчин Кристина Тимановскаятай холбоотой дуулианы талаар ярьсан байна. Тэрбээр тамирчны энэ үйлдлийг “адгийн хэрэг” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр тамирчныг Олимпод оролцоход бэлтгэлгүй байсан, тэр зөвхөн “хэл амны бай” болохдоо л бэлдсэн хэмээн шүүмжилсэн байна.

Ерөнхийдөө тамирчин Тимановская бол сайн тоглолт үзүүлэхийн тулд биш, харин тэр хямдхан хуурмаг байдлынхаа төлөө Японд ирсэн бололтой. Үүнийг улс төртэй уях гэж оролдож байгаа нь  өөрийнхөө карьерыг унагасан нь үнэхээр “шившигтэй төгсгөл” боллоо хэмээн Эйсмонт онцолсон байна.

Тимановскаятай холбоотой дуулиан бол Беларусийн спортын албан тушаалтнууд руу чиглэсэн шүүмжлэлийн дараагаар ийнхүү дэгдлээ. Тамирчинг өөрөөс нь асуулгүйгээр багийн тэмцээнд оруулсан учир дасгалжуулагч нартаа дургүйцлээ илэрхийлсэн байгаа юм. Шүүгч дасаглжуулагчдын үгийг сонсоогүй гэх үндэслэлээр түүнд хариуцлага тооцож, нутаг буцаах болсон.

Белорусийн тамирчин “Токио-2020” Олимпод эмэгтэйчүүдийн 100, 200 метрийн төрөлд уралдахаар ирсэн. Өөрөөр хэлбэл, ганцаарчилсан төрөөр оролцох байсан ч 4х400 метрийн буухиа /багийн/ тэмцээнд оролцох хангалттай тамирчин байхгүй байсан тул Тимановскаяг түүнд өөрт нь мэдэгдэлгүйгээр багийн бүрэлдэхүүнд нэмсэн нь тамирчинд таалагдаагүй аж. Тиймээс дасгалжуулагч нартайгаа маргалдсан юм байна.

Ингээд Кристина Тимановскаяг хугацаанаас нь өмнө эх оронд нь буцаахаар шийдсэн боловч нисэх онгоцны буудал дээр тэрбээр  Японы цагдаагаас тусламж хүссэн юм. Учир нь, тэрбээр нутаг буцах хүсэлгүй байгаа аж.

Өмнө нь, тамирчин Кристина Тимановская Германаас орогнол хүсч магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Тамирчин дасгалжуулагчдын шийдвэрийг эсэргүүцэж Токиогийн Олимпоос эх оронд нь буцаах шийдвэрээс татгалзсан. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Тимановскаяг Австри улсаас орогнол хүсэх хүсэлтэй байгаа талаар мэдээлж байсан. Тамирчин дараагийн  төлөвлөгөөнийхөө талаар аюулгүй газарт очсон хойноо ​​өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийнэ хэмээн амласан аж.

Тимановская нь “Ханэда” нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэрээс гараагүй талаар хэвлэл мэдээллийнхэн олж мэдээлэв. Японы Дүрвэгсдийн Эрх Ашгийг Хамгаалах Хуульчдын Холбооны төлөөлөгч Күраки Томоко Беларусийн тамирчинд туслахаар ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл ч байгаа юм. Беларусийн эрх баригчид Кристина Тимановскаяг Минск рүү албадан гаргахаар нисэх онгоцны буудал руу хүчээр авч явсан гэх бөгөөд одоогоор  тамирчин Японы цагдаагийн хамгаалалтад байгаа юм байна.

(Эх сурвалж: news.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-02 12:21

Гарчигаа буруу нэрлэжээ,

Зочин
Зочин
2021-08-02 12:33

мэдээллийн эх сурв�##�жаа мөн олж дээ, хаха. Олигтойхон шиг сайтаас мэдээгээ бэлтгэмээр юм даа

Зочин
Зочин
2021-08-03 06:29

Google translate

ҮНЭН
ҮНЭН
2021-08-03 20:54

Анарт л Шившигтэй төгсгөл юм даа хаха

Холбоотой мэдээ

Back to top button