Нийгмийн
Э.Билэгсайхан 203 кг өргөж, хэсэгтээ дөрөвдүгээрт орлоо

“Токио-2020” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээн Tokyo international forum-d болж байна.
Эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жингийн “В” хэсэгт Э.Билэгсайхан дэвжээнд гарч огцом өргөлтөө гүйцэтгэж дууслаа.
Манай тамирчин эхний хоёр захиалгаа ( 86 кг, 87кг) гүйцэтгэж чадаагүй. Харин гурав дахь оролтоор 87 кг-ыг өргөж чадлаа.
Түлхэлттэй өргөлт дээр эхний оролтоо 107 кг-аар захиалж, амжилттай өргөсөн. Хоёр дахь захиалгаа 112 болгон өгч, бас л өргөлөө. Гурав дахь оролдлогоороо 116 кг-ыг өргөж чадав. Нийлбэрээр Э.Билэгсайхан 203 кг( 87+116) өргөлөө.
Ингэснээр хэсэгтээ 4-р байрт бичигдлээ. Энэ хэсэгт Кубын тамирчин 220 кг, Бельгийн тамирчин 219, Аргентины тамирчин 207 кг -ийг тус тус амжилттай өргөжээ.
Үдээс хойш М.Анхцэцэг гавьяат өргөнө.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.