ФОТО: С.Батцэцэг ОХУ-ын Ханум Велиеватай барилдсан мөч

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг эхний тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокиг цэвэр ялсан.
Улмаар дараагийн тойрогт Европын аварга, ОХУ-ын Ханум Велиеватай барилдлаа. Эл барилдаанд өрсөлдөгчөө 8:5-аар ялж, хагас шигшээд шалгарлаа. Түүний ОХУ-ын тамирчинтай барилдах үеийн фото зургийг хүргэж байна.
Түүний гурав дахь өрсөлдөгч нь Нигерийн бөх Блессинг Оборудуду.
Тэрбээр Африк тивийн есөн удаагийн аварга, Африкийн наадмын хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хошой аварга, Исламын шашинтай орнуудын армийн дэлхийн аварга, Испанийн гран пригийн мөнгө, Ясыр Догу олон улсын тэмцээний хүрэл медальт тамирчин юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.