НИЙГЭМ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Барс худалдааны төвийн хүнсний ногооны үнэ буурчээ

Худалдааны төвүүдэд хүнсний ногооны үнэ өслөө гэх мэдээллийн дагуу “Барс” худалдааны төвөөс өдрийн сурвалжилга бэлтгэлээ. Энэ үеэр ногоо худалдагчид байр сууриа хэлсэн юм. Ингэхдээ,

“Хуучин ургацын монгол төмс 600 төгрөг шинэ ургац нь 1000 төгрөг гэж байна. Байцай 2000, бөөний үнэ нь 1500 гэж байгаа.

Хятад сонгино монгол сонгиноос үнэтэй байгаа. Учир нь тээврийн зардал их гардаг  учраас үнэ нь буухгүй байна. Монгол сонгиныг 3800 төгрөгөөр зарж байна. Шинэ ургацын манжин 5000 төгрөг байсан бол одоо 3000 төгрөг болж хямдарлаа.

Хучин ургацын ногоонууд бараг дуусчихлаа. Тэгэхээр голчлон шинэ ургацын ногоо л байна даа.

Монгол луувангийн хувьд гараад элбэгшээгүй, нийлүүлэлт бага байгаа учраас бусад ногооноосоо харьцангуй үнэтэй бөгөөд 4500 төгрөг байна.

Шатахууны үнэ одоогоор ногооны үнэд нөлөөлөх болоогүй. Ургац ихээр гараад элбэг байгаа учраас нэг их нөлөөлөөгүй. Бараа ховор үед нөлөөлөөгүй гэж хараад байгаа. Гэхдээ л авч ирж байгаа замын зардалд бага хэмжээгээр ч гэсэн өөрчлөлт оруулж байна. Манай “Барс” худалдааны төв нь байнгын шинэ ногоо гаргадаг. Дээрээс нь бөөний үнээр зардаг учраас хүмүүс зорьж ирэх нь их. Хотын захаар худалдан авах чадвар муутай айлууд олон. Эндээс үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс ирж бараагаа их татдаг.

Нарийн ногооны хувьд үнэ нь буурч байгаа бөгөөд хуурай огурци 3500-4000, чинжүү 7000 төгрөг. Шинэ ургацын ногоо гарснаар үнэ харьцангуй буурсан гэдэг тайлбарыг ногоочид хэлж байлаа.

Урдаас ногоо орж ирэх нь ховордлоо. Иргэдийн худалдан авалт муу байгаа учир орлого хэцүүхэн байна” хэмээн ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button