ДЭЛХИЙУЛС ТӨР

ОХУ бензины экспортыг хориглохыг хүсэв

ОХУ-ын Эрчим Хүчний Яам /ЭХЯ/ Оросын Засгийн газарт бензин экспортлохыг хориглох тухай журмыг хурдан эхлүүлэх тухай тушаал гаргах санал дэвшүүлсэн байна. Энэ талаар өнгөрсөн долоо хоногийн баасан /2021.07.30/ гарагт Эрчим Хүчний сайд Николай Шульгинов мэдэгдлээ.

“Зарчмын хувьд бид энэ хэрэгслийг нэмж авч үзэж байгаа, учир нь эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул дотоодын зах зээлийг бүрэн хангах шаардлагатай байна” хэмээн Ерөнхий сайдын орлогч, Засгийн газрын түлш, эрчим хүчний цогцолбор асуудлыг хянах Александр Новак онцлов.

ОХУ-ын Европын хэсэгт “АИ-95” маркийн бензины ханш долдугаар сарын 22-нд түүхэн дээд хэмжээндээ хүрч, тонн тутамдаа 60 мянган рублийн ханшийг давсан. “АИ-92” бензин мөн Санкт-Петербургийн түүхий эдийн бирж дээр нэг тонн тутамд 57,6 мянган рубль болж рекорд тогтоосон үнээр өсчээ.  

Энэхүү “сэрэмжлүүлэг”-ийн дараа хувьцааны үнэ буурсан хэдий ч энэ нь удаан үргэлжилсэнгүй.

Долдугаар сарын 26-ны даваа гарагт “АИ-95” 1 хувиар буурч, тонн тутамдаа 59,2 мянган рубль, “АИ-92”-ийн хувьд 0,5 хувиар буурч, 57 мянган рубль болжээ.

Долдугаар сарын 30-ны баасан гарагт арилжааны дараа “АИ-95”, “АИ-92” маркийн бензин дахин үнэд орсон юм.

Газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор бензины бөөний үнэ өссөн хэд хэдэн шалтгааныг зах зээлд оролцогч мэргэжилтнүүд тайлбарлаж эхэлсэн.

Оросын Эрчим Хүчний дэд сайд Павел Сорокин өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, валютын үнийн өсөлт бол улирлын чанартай холбоотой, мөн амралтын үеэр дотоодын зах зээлийн эрэлт нэмэгдсэнээс гадна хэд хэдэн газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой. Түүний хэлсэнчлэн, дээрхи завсарлагааны шинжтэй үе дууссаны дараа долдугаар сарын сүүлээр бирж дээрх бензины үнэ тогтворжих боломжтой хэмээн таамагласан.

Биржийн үнэ шатахуун түгээх станц дахь бензины үнэд шууд нөлөөлдөггүй: өсөлт нь харин инфляцаар хязгаарлагддаг. Гэсэн ч, Орост “дампуурлын механизм” үйлчилж байгаа бөгөөд үүний дагуу томоохон шатахуун үйлдвэрлэгчид жижиглэнгийн зах зээл дээрх үнийг хадгалахын тулд төсвөөс нэмэгдсэн төлбөр авдаг. Үүний үр дүнд газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон шатахуун түгээх станцууд хамрах газрын тосны томоохон компаниуд бөөний үнийн өсөлтөөс тийм ч их “айдаггүй” боловч энэ нь их хэмжээний алдагдал хүлээхээс гадна шатахуун түгээх станцуудын бие даасан сүлжээг дампууруулахад хүргэж болзошгүй эрсдэлтэй. Тиймээс энэ оны аравдугаар сарын 1-нээс өмнө бензин экспортлохыг хориглох санаачлагчдын нэг нь ийм бие даасан сүлжээг нэгтгэсэн Оросын Түлшний Холбоо юм.

Хамгийн сүүлд ОХУ-аас бензин экспортлох хориг одоогоос 10 жилийн өмнө буюу 2011 оны шатахууны хямралын үеэр тогтоож байсан.  Дараа нь эрх баригчид газрын тосны татварын 90 хувьтай тэнцэх хэмжээний бензин, нафта буюу газрын тосонд экспортын хамгаалалтын татвар ногдуулсан.  Үүнтэй ижил арга хэмжээг 2018 онд хэлэлцсэн боловч хэрэгжээгүй байна юм.

Ийнхүү ОХУ бензины экспортыг зогсоох хүсэлтэй байгаа нь манай орны хувьд нэлээд хүнд тусах нь дамжиггүй. Монгол улс бол бензин, түлшний экспортоос шууд хамааралтай импортлогч улс учир хомсдол үүсч, бензины үнийн өсөлт ажиглагдаж эхлэнэ.

Том улс гүрнүүдийн бодлого, гаргаж буй шийдвэр шууд утгаараа бидэнд хүнд тусах нь гарцаагүй. Үүнээс улбаалан үнийн хөөрөгдөл “үүсгэж”, ард иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж эхлэх нь тодорхой. Харин үүн дээр “тоглолт” хийж, өөрт ашигтай нөхцөлөөр овжин ашиглах нөхөд гарч ирэх буй за.   

(Эх сурвалж: gazeta.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-04 19:06

Хятад Казахстан улсуудаас импортоо хийх боломжтой.

Холбоотой мэдээ

Back to top button