ДЭЛХИЙУЛС ТӨР

НҮБ Мьянмарын сонгуулийг хойшлуулахыг зөвшөөрөөгүй

Мьянмарын Засгийн газраас сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик хэлэхдээ, “Мьянмарын сонгуулийг хойшлуулсан нь тус улсын улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулахад огт нөлөөлөхгүй” гэв.

Өмнө нь, Мьянмарын эрх баригч цэргийн хунтийн удирдагч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Мин Аун Хлайн ард түмэндээ хандан уриалга гаргасан. Тэрбээр хэлэхдээ, тус улсад дахин сонгууль 2023 оны хоёрдугаар хагаст явагдах бөгөөд тэр хүртэл хунтийн эрх мэдэл хэвээр байх болно, гэсэн юм.  

Дюжаррикийн хэлснээр, сонгуулийг хойшлуулсан нь Мьянмарыг дотооддоо үүссэн маргаантай асуудлаа шийдвэрлэхийг ч хойшуулна хэмээн онцлов. Юуны өмнө тус улс ардчилал, хүний ​​эрхийг хүндэтгэхийн төлөө хичээх ёстой бөгөөд энэ нь сонгуулийг хойшлуулахад ноцтой саад учруулна хэмээн олон улсын дипломатч дүгнэв.

Мьянмар дахь цэргийн эргэлт болсон нь тус улсын ард иргэдийн зүгээс ноцтой эсэргүүцэх хөдөлгөөнийг бий болгосон. Эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарж, улмаар тус улсад эмх замбараагүй байдлыг бий болгосон. Үүний улмаас Мьянмар нь тус бүс нутагт коронавируст халдварын хамгийн “супер” түгээгч болж магадгүй байна.  

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button