УРЛАГЭДИЙН ЗАСАГ

ДАТА: Ч.Номин сайд зургадугаар сард 1,2 тэрбумаар хөгжмийн зэмсэг авчээ

Соёлын сайд Ч.Номин шилэн дансны хөтлөлтөө зургадугаар сараас хойш хөтлөөгүй явсаар өнөөдөр гүйцээн хөтөлсөн байна. Уг дансны хөтлөлтийг нягталбал нэг тэрбум 229 сая 577 мянга 755 төгрөгийг өнгөрсөн сард зөвхөн хөгжмийн зэмсгийн тендерт зарцуулжээ.


Зургаан удаа тендер зарлахад “Протек” ХХК-аад гурван тендерийг өгч нийт 631 сая 923 мянга 600 төгрөгийг уг компанид төвлөрүүлсэн байна.


Мөн “Эгшиглэн магнай” ХХК-д хоёр тендерийг олгож 369 сая 883 мянга 700 төгрөгийг төвлөрүүлжээ. Үүний дагуу “Эгшиглэн магнай” ХХК-ийн эзэн холбогдогч болон тендерийн мэдээллийг хайж үзвэл илэрц үгүй, эзэн холбогдогчийн мэдээлэл байсангүй.



Мөн дээрх компаниудаас ямар төрлийн хөгжмийн зэмсэг авсан болох талаар тайлан задаргааг шилэн дансны мэдээлэлдээ хавсаргаагүй аж.

Үүнээс гадна хөл хорины үеэр ч хоёр тэрбумаар хөгжмийн зэмсэг авч байсан талаарх шилэн дансны мэдээллийг бид дэлгэж байсан. Энд дарж уншина уу.


Коронавирусийн цар тахалтай хүнд хэцүү цаг үеэс гадна урлагийн салбарынхны ажил бүхэлдээ зогсонги болсон энэ мөчид хөгжмийн зэмсэг тэргүүн шаардлага байв уу, Ч.Номин сайд аа...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-03 17:26

Арай л хэтэрч байна.

зочин
зочин
2021-08-03 19:11

Авчл байг ямар өөртөөл авав гэж сайд хүнд зарцуулах төсөв эрх мэдэл байлгүй яадгийн

Зочин
Зочин
2021-08-03 19:54

Усан тэнэг сохор Номин сайдаа �######�уулаарай eрөнхий сайд аа.

Зочин
Зочин
2021-08-03 20:17

Үгүй ээ тэгээд өвчин зовлонтой гээд уйлж унжаад филармоноо тараагаад шүгэл исгэрээд явцгаах уу. Бүхэл бүтэн улсад чинь урлаг уран сайхан бна даа. Хөгжим хэрэгслээ 10 жилдээ нэг солиг л дээ.

Иргэн
Иргэн
2021-08-04 15:16

Ард түмэн сонгоод гаргасан бол одоо буцаагаад буулгасан ч чады шдээ иймэрхүү төсвийн мөнгийг хувьдаа завшсан этгээдийг хуулиар цааз�##�даг болмоор байна ард түмний татварын мөнгийг хувьдаа завсан өөдгүй шунхай сэтгэлтэй хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button