ДЭЛХИЙУЛС ТӨР

АНУ vs ОХУ: Дипломат дайн

2016 оны арванхоёрдугаар сард АНУ өөрийн улсаас Оросын 35 дипломатчийг гаргах шийдвэр гаргаж эхэлсэн. Энэ нь оросуудыг америкийн сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгасантай холбоотой. Нэмж дурьдахад, Нью-Йорк дахь Оросын байнгын төлөөлөгчийн газар, Вашингтон дахь Элчин Сайдын Яамны нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хүртэл хориглосон байсан.

2017 оны долдугаар сард Орос улс АНУ-ын Элчин Сайдын Яам, Консулын газрын дипломат, техникийн ажилтнуудын тоог 755 хүнээр цөөлөх шийдвэр гаргасан.

Түүнчлэн, наймдугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын Элчин Сайдын Яам Москва дахь “Серебряный Бор” хэмээх үл хөдлөх хөрөнгийн хоёр объектыг ашиглахыг ч хориглосон байсан. Үүний үр дүнд, АНУ-ын Элчин Сайдын Яам ОХУ-д цагаачлалын бус виз олгох ажлыг ч түр зогсоосон.

2017 оны наймдугаар сард АНУ-ын Сан Франциско дахь Оросын Ерөнхий Консулын Газар болон Вашингтон, Нью-Йорк дахь хоёр Консулын Газрыг хаах шийдвэр гаргасан.

2018 оны гуравдугаар сард Скрипалийн хэрэгтэй холбогдуулан Дэлхийн 22 улс Оросын дипломатуудыг мөн хөөх шийдвэр гаргасан. Харин хамгийн их оросуудыг нутгаасаа албадан гаргасан АНУ. Тэд оросын нийт 60 дипломатчийг гаргасан.

ОХУ-ын Элчин сайд Анатолий Антоновын хэлснээр, 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Төрийн Департаментаас бусад улс оронд хамааралгүй ОХУ-ын дипломат албаны ажилтнуудад АНУ-д зорчих эрхийг нь 3 жилээр хязгаарласан.

2021 оны гуравдугаар сард Оросын элчин сайд Анатолий Антонов АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путин Ерөнхийлөгчийг “алуурчин” хэмээн нэрлэснийхээ дараа “зөвлөлдөх зорилгоор” Жо Байден Москваг зорьсон.

Дөрөвдүгээр сард АНУ-ын Элчин сайд Жон Салливан мөн Вашингтонд очив. Элчин сайд нар ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын дараа л зургадугаар сарын сүүлчээр ажилдаа эргэн орсон.

2021 оны дөрөвдүгээр сард АНУ Оросын эсрэг мөн л хориг тогтоосон. Энэ удаад бас л 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцож, кибер халдлага үйлдсэн хэмээн буруутгасан. Тухайн үед оросын 10 ч дипломатчид америкаас гарч явахыг үүрэг болгож байсан. Үүнийх нь хариуд оросууд америкийн Элчин Сайдын Яамны 10 дипломатчийн эсрэг мөн хориг тогтоосон.

Түүнчлэн, АНУ ОХУ-ыг “нөхөрсөг бус улс” гэсэн жагсаалтад оруулж, америкийн аж ахуйн нэгж, пүүс компаниудад оросуудыг ажилд авахгүй байх үүрэг болгосон. Үүнээс үүдэн америкийн компаниуд 182 оросыг ажлаас нь чөлөөлсөн байдаг.    

2021 оны наймдугаар сарын 2-нд АНУ-ын эрх баригчид Оросын 24 дипломат ажилтны нэр бүхий жагсаалтыг ОХУ-д хүлээлгэн өгөв. Хар жагсаалтад орсон тэдгээр 24 ажилтныг ирэх есдүгээр сарын 3-наас  хэтрэхгүй хугацаанд америкийн нутаг дэвсгэрээс гарах ёстой гэсэн талаар оросын элчин сайд Анатолий Антонов онцлов. Түүний хэлснээр, Вашингтон виз олгох журмаа чангатгасан тул тэдгээр дипломатчид явах нь тодорхой юм байна.

Ийнхүү Дэлхийн хоёр том гүрний хооронд үүсээд байгаа “чимээгүй дайн”-д хэр удаан үргэлжлэх нь хоёр талаас хоёулангаас нь хамаарна. Гэсэн ч, хэн хэн нь буулт хийх сонирхолгүй байгаа.

Америкийн Төрийн Департамент дипломат харилцааны дүрмийг аль “хүчтэй”-гийнх нь талд байхаар зохицуулахыг оролдож байгаа. Орос улс объектив шалтгаанаар Америкийн тэдгээр зохицуулалтад сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд үүний зэрэгцээ Орос улс өөрийгөө “хүйтэн дайн”-ы үр дүнд ялагдсан хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Энэ дайнд хэнийх нь зөв бэ гэвэл хэнийх нь ч биш. Энэ дайнд ялагч байхгүй гэсэн үг. Ер нь бол хэн түрүүлж буулт хийсэн нь зөвдөх хандлага ажиглагдаж байгаа юм. Хамтын ажиллагаагаа зузаатгах замаар бэхжүүлэх нь уг нь хэн хэнд нь ашигтай. Тиймээс хамтарсан комисс байгуулж, Америк “хүчирхэг эрх”-ээсээ татгалзаж, харилцан эрх тэгш байх нь зүйтэй болов уу.

(Эх сурвалж: kommersant.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button