Японд ажил дээрээ унтахыг АЖИЛДАА СЭТГЭЛТЭЙ хүн гэж үздэг

Олонх улс оронд ажил дээрээ унтах нь юун түрүүнд шившигтэй, хоёрт албан үүргээ биелүүлэхгүй байгаа мэт таагүй үйлдэлд тооцогддог. Харин Японд бол ажил дээрээ унтах нь хэвийн зүйл төдийгүй олон нийт ч үүнд нэг их эмзэглэдэггүй. Харин ч бүр тухайн хүн ажилдаа хэт хичээнгүйлэн, бүр ядартлаа ажилласан гэдгийн илэрхийлэл болдог байна.
Үүнийг Японд “инэмүри” хэмээн нэрлэдэг ажээ. Мөн “ inemuri”-д бас нэгэн дүрэм бий. Хэрэв та шинэ ажилтан бол унтах ёсгүй. Харин ч маш идэвхтэй, бүтээлч ажиллах ёстой.
Харин 40-өөс дээш настай бол та ажил дээрээ унтаж болно. Үүнийг хэн ч хориглохгүй. Өөрөөр хэлбэл таны албан тушаал хэдий өндөр байна төдий чинээ унтаж болно гэсэн үг” хэмээн япон судлаач доктор Стижер хэлжээ.

Түүнчлэн Япон улсад цайны цагаараа ядарсан хүмүүс унтаж болох тусгай зориулалтын өрөө байдаг аж.
Б.ТОГТУУН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.