Сошиал трэнд
Ганбууш буюу Н.Ган-Од телевизэд мэдээ уншина
Нэг хэсэг хугацаанд олон нийтийн анхаарлын төвөөс гадуур амьдарч буй Ганбууш буюу хатагтай Н.Ган-Од телевизийн салбараар эргэн ирлээ. Тэрбээр өөрийн Твиттер хуудаснаа, наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн TV2 телевизээр цаг, үеийн мэдээ мэдээлэл хөтлөн бэлтгэхээр болсон тухайгаа бичсэн байна.
"Энэ сарын 21-нээс эхэлж TV2-ын мэдээний албатай хамтарч ажиллаж эхэлнэ. Даваа, лхагва, баасан гарагуудад цаг үеийн асуудалтай холбогдсон мэдээлэл хийж эхэлнэ үү гэж урьсан” гэж Н.Ган-Од жиргэсэн юм. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнө насанд хүрэгчдэд зориулсан "Өдөн дэр” нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Ер телевизийн салбарт найруулагчаар ч ажиллаж байсан түүнийг энэ талдаа "авьяастай” гэлцдэг аж.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.