НийгмийнНИЙГЭМ

ТАНИЛЦ: IX сарын 1-нээс ЕБС, дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх вэ

Засгийн газар өнөөдөр хуралдан, есдүгээр сарын 1-нд танхимыг хичээлийг эхлүүлэхээр болсон билээ.

2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргалаа.

Энэ хичээлийн жилд:

-1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд

-854 сургуульд 718.817 сурагч

-75 МСҮТ-д 40.165 суралцагч

-88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

-Есдүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав

-2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

-Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна

-Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

-Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ

-Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.

-Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана

-Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана

ДЭЭД БОЛОВСРОЛ

-Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.

-2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button