Нийгмийн

Ногоон бүсийн сургууль, цэцэрлэгүүд цахимаар хичээллэхгүй, танхимаар хичээллэнэ

Засгийн газар өнөөдөр хуралдан, есдүгээр сарын 1-нээс танхимын болон танхимын бус гэсэн хосолсон хэлбэрээр хичээллэх шийдвэр гаргалаа. Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар хичээллэх юм. Гэхдээ ногоон бүсийн сургууль цэцэрлэгүүд цахимаар хичээллэхгүй 100 хувь танхимаар хичээллэж болох аж.

Харин 2-3 насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй тул цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийджээ. Энэ нь огт элсүүлэхгүй гэсэн үг биш юм. Цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button