ДЭЛХИЙУЛС ТӨР

Ким Жон Ун хүнд өвчин туссан уу

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны толгойн дээрх наалт сэтгүүлчдийн хараанд өртөж, олны анхаарлыг татах болов. Тиймээс удирдагчийг хүнд өвчин туссан байж магад гэсэн таамаг дэвшүүлэх болсон. Эн нь ч бас ор үндэсгүй таамаг төдий зүйл биш. Учир нь, Ким Жон Ун сүүлийн үед нэлээд жин хасч, турсан нь илт байгаа. Удирдагчийн биеийн байдал тааруу, өвдсөн гэх таамаг мэдээ өмнө нь нэг бус удаа гарч байсан. Гэсэн ч, өвчин туссан гэдгийг нь батлах ямар ч баттай мэдээлэл хараахан гараагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Ким Жон Ун ар дагзандаа наалт наасан байдалтайгаар долдугаар сарын 24-нд болон 27-нд хоёр ч удаа олны өмнө гарч ирсэн. Ар дагзанд нь хөхөрсөн мэт толбо үүссэн байгаа нь харагдсан байна.

Удирдагч сүүлийн үед нэлээд жин хассанд ард иргэд нь удирдагч маань яагаад турчихсан юм хэмээн санаа зовж эхэлсэн. Харин, энэ бол Ким Жон Уны нөгөө ихэр нь гэх яриа ч олны дунд тархсан байна.

Удирдагчийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой цуурхал өнгөрсөн жилээс тасралтгүй цацагдах болсон.

Ким Жон Ун өөрийн төрсөн эмэгтэй дүү Ким Ё Жонг өөрийг нь залгамжлах удирдагчаар бэлдэж эхэлсэн гэх яриа ч дэгдэж эхэлсэн. Зарим эх сурвалж мэс заслын дараа Ким Жон Уны биеийн байдал хүнд байгаа, гэсэн ч энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байгаа юм.

Удирдагчийн талаарх элдэв яриаг Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тайлбар өгөхөөс татгалзаж байгаа аж.

Ким Жон Ун үнэхээр хүндээр өвдөж, цаашид улс орноо удирдах чадвараа алдвал мэдээж түүний халааг төрсөн дүү Ким Ё Жон нь авна гэсэн урьдчилсан таамаг байгаа. Хэрэв тийм бол, Ким Ё Жон нь ахаасаа ч илүү яхир хатуу аргаар Дэлхийн бусад улстай харьцана гэсэн таамгийг шинжээчид хийгээд эхэлсэн.

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button