УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ДАТА: А.Ариунзаяа сайд “учир битүүлэг” утгаар улсын мөнгийг зарлагадав уу

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн сард ILO-Судалгааны ажлын хоёр дахь шатны санхүүжилтад 30 сая 571 мянга 700 төгрөг зарлагаджээ. Уг ажлын нэгдүгээр шатны тайланг хайсан боловч 2021 оны Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны шилэн дансанд байсангүй. Мөн 2020 оны утгаас ч илэрсэнгүй. Харин 2020 оны арванхоёр дугаар сард ILО-Санхүүжилт утгаар 55 сая 600 мянган төргөгийн орлого орж байжээ.

ILO- International Labor Organization

ILО-Малчдад зориулсан ХАБЭА-н гарын авалга боловсруулах ажлын үлдэгдэл төлбөр гэх утгаар өнгөрсөн сард зургаан сая 930 мянган төгрөг илгээжээ. Үүнээс гадна зургадугаар сард ILО зөвлөх үйлчилгээний үлдэгдэл утгаар 11 сая 70 мянган төгрөгийн утгаар зарлага гаргав.

Хачирхалтай нь малчдад чиглэсэн агуулгатай уг үйлчилгээний эхлэл тавигдсан гэх ул мөр эдгээр хоёр жилд байсангүй.

П.Жасрай сайдын зээ охин А.Ариунзаяа нь ХНХ-ын сайдаар хоёр дахиа томилогдон ажиллаж байгаа юм. А.Ариунзаяа сайд шилэн дансны мэдээллийн задаргаа тайланг хавсаргалгүй, ямар газартай гэрээлж, чухам юунд мөнгө зарлагадаж байгаагаа задлан тайланг тусгахгүй, учир битүүлэг хөтлөлт хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-04 16:11

өөрөөс нь асуух ёстой юм бишүү?

Зочин
Зочин
2021-08-04 17:18

Ухаантай хүний удам Сүүтэй гүүний унага шүү! Маш сайн ажиллаж байгаа сайдуудын нэг дээ!

Зочин
Зочин
2021-09-11 21:02

Ёстой дайчин бүсгүй. Жинхэнэ ажил хэрэгчээр ажиллаж байгаа сайд шүү! Энэ Засгийн Газрын шилдэг сайдуудын нэг гэдгийг сөрөг хүчин нь хүртэл хүлээн зөвшөөрдөг юм билээ. Удамшил гэдэг учиртай гэдэг үнэн байх.

Холбоотой мэдээ

Back to top button