НийгмийнНИЙГЭМ

ТОДРУУЛГА: Агаарын урсгалаас шалтгаалан Сибирийн түймрийн утаа нөгөөдрөөс багасна

Сибирт гарсан түймрийн утаа Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ зэрэг цөөнгүй аймгийг бүрхэж байгаа билээ. Эл утаа Монгол Улсыг хэр удаан бүрхэх, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх олны анхаарлыг татаж байна. Сибирийн түймрийн утааны талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.

-Сибирт гарсан түймрийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Хэр хүрээг хамарсан том хэмжээний түймэр вэ?

-Энэ түймэр Сибирийнх тул манайд харагддаггүй. Сибирт гарсан ойн түймэр гэж гадаадын сайтууд мэдээлж байгаа. Тухайн түймрийн утаа Монголд орж ирээд байгаа нь энэ.

-Энэ түймэр гараад хэр удаж байгаа вэ?

-Манайх цаг агаарыг ажигладаг болохоор яг түймрийн мониторинг тогтмол хийдэггүй. Ер нь Сибирийн түймрийн утаа 7-8 хоногийн өмнөөс Монгол руу орж ирж эхэлсэн. Хамгийн өтгөн хэмжээнд манай улсад орж ирсэн нь өнөөдөр байлаа.

-Одоогоор манай улсын хаана, хаана утаа бүрхээд байгаа бол?

-Өглөөгүүр Булганы нутгаар утаатай байсан. Одоо Сибирийн түймрийн утаа Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорнод, Төв аймгийн нутаг руу орж ирээд байна, хиймэл дагуулаас харахад.

-Түймрийн утаа Монголын нутгаас хэзээ арилах вэ?

-Өнөө, маргаашдаа агаарын урсгалын улмаас баруун хойноосоо утаа нэлээд орж ирэх төлөвтэй байна. Өнөө орой улам өтгөрнө. Өнөө шөнөдөө зүүн аймгууд нэлээд утаатай байх төлөвтэй. Маргаашнаас Сэлэнгэ, Төв аймгийн утаа багасах магадлалтай.

-Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө бий юү?

-Цонхоо онгойлгохгүй, гадуур гарахгүй, түймрийн утаа амьсгалахгүй, амны хаалт тогтмол зүүх чухал.

Түймрийн голомттой нутгаас агаарын урсгалын дагуу орж байгаа тул өнөө, маргаашдаа утаа өтгөрөх, газар авах магадлал байна. Нөгөөдрөөс харьцангүй гайгүй болчихно, агаарын урсгалаас шалтгаална.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button