ДЭЛХИЙСПОРТ

Ц.Цогтбаатарын эхнэр О.Энхжин: Миний нөхөр дэлхийн шилдгүүдээс ч шилдэг

“Токио-2020” олимпын наадмын медальтнууд, Монголын тамирчдын түрүүч эх орондоо ирэх гэж байна. Нисэх онгоцны буудлаас нөхрөө тосохоор ирсэн Олимпын хүрэл медальт тамирчин Ц.Цогтбаатарын эхнэр О.Энхжин сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр,

“Зурагтаа үзээд сууж байхдаа одоо ингэчхээсэй, тэгчхээсэй гээд сонсохгүйг нь мэдсээр байж өөрөө барилдаж байгаа юм шиг л үзлээ. Би зургаан жил барилдаж байсан. Тийм болохоор нөхөртэйгөө сайн ярилцдаг. Хамтдаа тамирчдын барилдааныг харна. Өөрийнх нь барилдааныг ярилцана. Гэмтэл, бэртэл, бэлтгэл гээд бүхнээ ярилцдаг болохоор их сайн дэмжлэг болдог. Ханийгаа би дэлхийн шилдгүүдээс ч шилдэг гэж хардаг. Бүгдээс нь илүү байсан. Медалийн тавцанд зогсож байхад нь маш их баярлаж үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж авсан.

Оно аваргатай барилдахад ч тэр би нөхрөө ялна гэдэгт итгэлтэй байсан. Тал таарах юм байна даа гээд л бодсон. Тэр том аваргатай барилдахад ч эргэлзээгүй. Ханийнхаа хүүхэд шиг илэн далангүй, нийтэч гээд зан аашаар нь их бахархдаг. Бид бие биендээ ууссан учраас бүх зүйлд нь татагддаг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button