Нийгмийн

Олимпын тугч, сагсчин О.Хулан: Бид дэлхийн тамирчдаас тэсвэр тэвчээрээр илүү байсан

“Токио-2020” олимпын наадмын медальтнууд, Монголын тамирчдын түрүүч эх орондоо ирлээ. Энэ үеэр тамирчдын ар гэрийнхэн Чингис хаан нисэх онгоцны буудлаас хадаг, сүү, цэцгийн баглаа барин угтаж байна. Токио-2020 наадмын тугч, эмэгтэй 3x3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр,

“Амьдралдаа сурч болох хамгийн том сургалт бол Токио-2020 байлаа. Алдаатай зүйл их байсан. Тэрэн дээрээ ажиллаж сайжрах болно. Эмэгтэй тамирчид сүүлийн үед том амжилтыг үзүүлж байна. Тэр дундаас намайг тугчаар сонгож итгэл хүлээлгэсэнд маш их баярлаж байгаа.

Монголчууд сагсны спортоор сүүлд хичээллэж эхэлсэн. Гэхдээ дэлхийд гайхагдсан сагсан бөмбөгийн эх орны эмэгтэй тамирчидтай чадах чинээгээрээ тоглолоо. Боломж байгаа юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Сайхан хамт олон байгаа учраас үүнээс доошоо явах зам байхгүй, өсөх л зам байна. Харин тэднээс ялгарч, илүү байгаа зүйл нь бидний тэсвэр тэвчээр байсан. Ялангуяа Чимэддолгор эгч тэмцээн дээр хуруугаа цуулчхаад зургаан тоглолтын хугацаанд үргэлжлүүлэн тоглосон. Тэр болгон нь биднийг илүү нэгтгэлээ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Түүхийр рэл
Түүхийр рэл
2021-08-05 07:05

Олимпид оролцсон бүх улсын тамирчид хичээсэн шүү дээ. Эцсийн зорилго оролцох биш ял�##�т байгуулах Алтан мед�##�ь чух�##� бүхнээс хурдан хүчтэй мэргэн байх түүнээс биш аварга болоогүйн төлөө ш�##�тгаан ш�##�таг тоочих хэрэггүй л дээ. Хөдөлмөрийн баатарын мед�##�
Бол олимпийн
өөрийн мед�##�ийн өнгөтэй

Холбоотой мэдээ

Back to top button