Нийгмийн

Саид Моллаей: Энэ медаль Монголчууд бид бүгдийнх юм шүү

“Токио-2020” олимпын наадмын медальтнууд, Монголын тамирчдын түрүүч эх орондоо ирлээ. Энэ үеэр тамирчдын ар гэрийнхэн Чингис хаан нисэх онгоцны буудлаас хадаг, сүү, цэцэг зэргийг барин угтсан юм. Үргэлжлүүлээд медаль хүртсэн тамирчдыг Баянгол зочид буудалд хүлээн аваад байв. Иймд Олимпын мөнгөн медальт Монгол Улсын жүдо бөхийн тамирчин Саид Моллаейгийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр,

“Их сайхан байна. Энэ медаль бол миний анхны олимпын медаль байлаа. Бүгдээрээ баяртай байгаа гэж бодож байна. Учир нь энэ медалиа Монголчуудынхаа төлөө авж чадлаа. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудахад баярлаж байсан. Яагаад гэвэл Монголынхоо тамирчидтай нэг далбаан дор нэг хүч болж барилдсан. Өмнө нь бид өөр өөр далбаан дор барилдаж байсан. Миний хувьд одоо байгаа энэ далбаа нь л чухал. Энэ медаль тэгэхээр бид бүгдийн медаль шүү. Монгол түмэн минь надад тусалсан учраас энэ медалийг авлаа. Их баярлаж байна. Багш, дасгалжуулагч, найзууддаа баярлалаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
enkhee
enkhee
2021-08-05 09:00

Баяр хүргэе амжилт

zochin
zochin
2021-08-05 13:11

mglchuudaa molomd sain handatsgaagaarai amjilt hvsey hvnii nutagt hetsvv shde

Холбоотой мэдээ

Back to top button