ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Саван болдог сонирхолтой нэрийн хуудас

Угаахад саван болж уусдаг байгаль болон хүнд сөрөг нөлөөгүй эко нэрийн хуудсыг Өмнөд Солонгос улсад бүтээжээ.

Савангаар хийсэн нэрийн хуудас нь хамгийн анх энэ оны дөрөвдүгээр сард болсон “I’m bubble” арга хэмжээний үед туршигдаж, олон нийтийн анхаарлыг ихээр татаад байсан юм. Тэгвэл тун удахгүй хүмүүс тус хачирхалтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа ашиглах боломжтой болох аж.

Тус улсын Инчон хотын захиргаанаас эко нэрийн хуудсыг энэ оны наймдугаар сараас худалдаанд гаргахаа зарласан. Мөн тэдний зүгээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдаанд гарсны дараа иргэд, байгууллагуудыг энгийн нэрийн хуудсаа тус эко нэрийн хуудсаар солихыг уриалж эхэлсэн байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button