ДЭЛХИЙНИЙГЭМ

Якутад хоногт 19 галт түймрийг унтраажээ

Гал түймрийг 2,834 хүн, 386 техникээр унтраасан байна.

Якутын нутаг дэвсгэрт 185 мянга гаруй га талбайд 19 ойн түймрийг өдрийн турш унтраасан байна. Энэ талаар баасан гариг /2021.08.06/-т Онцгой Байдлын Яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

"Нэг хоногийн дотор нийт 185 мянга гаруй га талбайд 19 ойн түймрийг унтраасан бөгөөд Вилюйский, Верхневилюиский, Мирнинский, Горный, Жиганский, Кобяйский, Нюрбинский, Олекминский болон Сунтарский дүүрэгт  гал түймрийн 131 дэгдэлт бүртгэгдсэн” хэмээн тус албанаас мэдээлсэн байна.

Якутын Бяс-Кюел, Кырыкы, Килайи, Сюльдюкар тосгоныг  хамгаалахын тулд Оросын Онцгой Байдлын Яамны мэргэжилтнүүд оролцсон байна. Түймрийг унтраах ажиллагаанд нисэх хүчин оролцож, ой хамгаалах ажилтнуудаас 30 хүнийг дайчлан ажиллуулсан байна.

Хоногт түймрийг унтраах ажиллагаанд оролцсон галын унтраах багийн тоог 201 хүнээр нэмэгдүүлсэн байна. Мөн техник тоног төхөөрөмжийн тоог ч зургаан нэгжээр нэмэгдүүлсэн аж.

Якутын Засгийн газрын тэргүүн дэд дарга Дмитрий Садовников хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, тус бүс нутагт 2 сая гаруй га талбай түймэрт өртсөн бөгөөд одоо 167 газарт түймэр асч байгаа аж. 61 түймрийг унтраах ажил одоо хийгдэж байгаа бөгөөд найман орон нутагт шинээр дахин гал түймрийн гамшиг нүүрлэсэн байна.

Галын аюулд өртөж болзошгүй суурин газруудыг штабын тусгай хяналтанд авчээ. Якут бол гал түймрийн хамгийн том голомтот бүс болчихоод байгаа. Тус бүс нутагт онцгой нөхцөл байдал үүссэн бөгөөд долдугаар сарын 1-нээс эхлэн оршин суугчдыг ойгоор зугаалж, очихгүй байхыг анхааруулсан.

(Эх сурвалж: tass.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button