ДЭЛХИЙЭнтертайнмент

Элон Маскийн сансарт хөөргөсөн автомашин нарыг бүтэн тойржээ

2018 оны хоёрдугаар сард SpaceX компани олон дахин ашиглагдах Falcon Heavy пуужингаа туршсан. Энэхүү пуужин хүнд жинтэй ачааг дэлхийн тойрог замд хүргэх зориулалттай аж.

Тухайн үед SpaceX компанийн гүйцэтгэх захирал Элон Маск ачааны оронд өөрийн хуучин Tesla Roadster автомашиныг тойрог замд илгээжээ.

Ингэхдээ тэр жолооны ард Starman нэртэй хиймэл хүнийг суулгасан юм. Энэхүү сонирхолтой ачааг нарны тойрог замд оруулан тавьсан нь дэлхийн 557 хоногийн дараа буюу саяхан нарыг нэг бүтэн тойрч дуусгасан байна.

Элон Маскийн хуучин машиныг унасан Starman нийт 1.223 тэрбум километр зам туулсан гэсэн тооцоо гарсан байна. Tesla Roadster машинд үйлдвэрээс нь олгосон баталгаат туулах замын хэмжээ 58,000 орчим километр байдаг. Тэгвэл Маскийн машин энэ замаа 21,000 орчим дахин сунгасан аж.

Tesla Roadster машиныг анх сансарт хөөргөхдөө хөгжимд нь Дэвид Боуигийн “Space Oddity” дууг давтан тоглуулахаар тохируулсан байна. Хэрвээ машины батарейн цэнэг дуусаагүй бол энэ дуу өнөөдөр 151,000 удаа тоглогдсон байх ёстой юм.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button