Б.Баттулга: Олимпын аваргатай болох амлалтдаа хүрч чадсангүй, ажлаа өгнө

Монголын чөлөөт бөхийн тамирчид “Токио-2020” олимпоос нэг хүрэл медаль хүртэн, дөрвөн бөх медалийн төлөө барилдан, V байрт шалгарлаа. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 2012 оны олимпоос медаль авсан амжилтыг эмэгтэй бөхчүүд буухиалж, “Москва-1980” олимпоос Ж.Даваажав, Д.Оюунболд нарыын хүртсэн мөнгө, хүрэл медалийн буухиа 2024 оны олимпыг хүртэл 44 жил хүлээх нь ээ.
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга баг, тамирчдынхаа амжилтыг ингэж дүгнэж байна.
Тэрбээр “Бид ажлаа аваад таван жил болж байна. Спорт бол олимпоос олимпийн хооронд ажлаа дүгнэдэг. Манайхан авах боломжтой 12 эрхээс есийг нь авсан. Есөн тамирчны зургаа нь олимпод анх удаа оролцлоо. Зургаан тамирчны дундаж нас 23. Бид таван жилийн өмнө 18-20 настай залуучуудаар багаа бүрдүүлсэн.

Нийт таван тамирчин медалийн төлөө барилдлаа. Есөн тамирчны найм нь шилдэг наймд шалгарлаа. Медалийн тоо цөөхөн ч залуучуудаа дэмжсэн бодлого барьсан нь зөв байжээ.
Нэгээс олон медаль авах боломж бидэнд байсан. Олимпын эхний гурван өдөр гарааныхаа өмнөх сэтгэл зүй дээр алдсан. Миний хувьд залуучуудыг сонгосондоо баярлаж байгаа. Одоо гуравхан жилийн дараа Парисын олимп болно. Өнөөдрийн залуус ид амжилт гаргах насан дээрээ очно. Бид шигшээ багийг авахад дундаж нас нь 27-28 байсан. Таван жилийн хугацаанд нэлээд залуужуулсан. Шигшээ багийн дараагийн дасгалжуулагч нарт залуу баг бүрдүүлж өгсөндөө сэтгэл хангалуун байна.
Казахстанд болсон олимпийн эрх олгох Азийн тэмцээний үеэр нийт тамирчдын 60 хувь нь “Covid-19”-ийн халдвар авсан. Мөн эрх олгох дэлхийн тэмцээнээр тамирчдын тал нь халдвар авсан. Халдвар авчих вий гэсэн айдастай байсаар олимпод өрсөлдлөө.

Статистик ярихад, 1980 оноос хойш 41 жилийн хугацаанд монголчууд найман удаа олимпод оролцож, нийт дөрвөн удаа медалийн төлөө барилдсан байдаг.
Энэнтэй харьцуулахад бид энэ жил таван удаа медалийн төлөө барилдлаа. Ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна. Энэ үзүүлэлтээрээ ч манай эмэгтэй баг дэлхийн чансаанд эхний тавд орж байгаа. Ирэх аравдугаар сард дэлхийн аварга байгаа. Аравдугаар сарын ДАШТ-ий дараа ажлаа хүлээлгэн өгье гэсэн байр суурьтай, бодолтой байна. Энэ удаагийн олимпод эрэгтэй багаа медаль авхуулж чадсангүй.
Мэдээж, дараагийн шигшээ багийн багш нартай хамтарч ажиллана. Таван жилийн хугацаанд манай спорт нэлээд хэрүүл маргаантай байсан ч би зөв бодлого барьсны хүчинд залуучуудад ирээдүй байгааг харуулж чадлаа. Бодлогоо зөв барьсан гэж бодож байна.
Би 2019 онд ДАШТ-ий дараа ярилцлага өгөхдөө “Олимпын аварга төрүүлнэ” гэж ярилцлага өгсөн. Өнгөрсөн жил коронавирус гараад бидний төлөвлөгөө их өөрчлөгдсөн. Хүн хэлсэндээ байх ёстой. Олимпын аварга төрүүлж чадсангүй, эрэгтэй багаа медаль авхуулж чадаагүй тул ийм шийдвэр гаргалаа. Энэ бол зөвхөн миний, хувь хүний шийдвэр” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1980 оноос хойш Монголын эрчүүд чөлөөт бөхөөр олимпоос нэг ч мед�##�ь авч чадсангүй. Зодог шуудагтай 6000 эр геннисийн номонд бичүүлсэн гээд гайхуулаад байсан. Гэтэл токиогийн дэвжээнд харууд яаж дэвэрч гайхуулж байна. Найраа, допинг, сонгуулийн шоу хийж улсын цол авч, байр, машин гм шагн�##�даа бялуурч дэлхийн бөхийн хөгжлөөс хол хоцорч байгаадаа Монголын Засгийн газар, биеийн тамирын хороо, Олимпийн хороо, Баяр наадмын комиссын удирдах нөхөд, бөхчүүд дүгнэлт хийх цаг болжээ.
Монголын чөлөөтийн эрчүүд маш муу байна, Удирдлага дасг�##�жуулагч нарын мэдлэг боловсрол сэтгэл дутуу байна. Эд нарын өмнөх дасг�##�жуулагч нар дажгүй сайн байсан, дэлхийн аварга ,дэлхийн цомоос байнга мед�##�тай овоо гайгүй болж байсан. Удирдлагуудыг яар�##�тай солих хэрэгтэй, эсвэл бүх жинд гадаад тамирчид авчираад, монгол з�##�уус допингоо хэрэглээд бүдүүн гахайнуудаа хараад явахаас.
Бүгдээрээ �######�
Шигшээ багийнхаа өнөөгийн байдлын т�##�аар дасг�##�жуулагч Баттулга голтой хэлжээ. Үнэхээр эмэгтэй чөлөөт багийн з�##�гамж х�##�аа дажгүй харагдсан шүү. Дараагийн дасг�##�жуулагч нь нураачихгүй л байгаасай. Эрэгтэй багийн ун�##�тыг зөвхөн энэ дасг�##�жуулагчтай ярих боломжгүй. Олимпод оролцсон з�##�уучуудыг муу барилдсан гэхэд хэц үү ч
мед�##�ь авна гэхэд үнэхээр хэцүү санагдсан. Чөлөөт бөх АНУ , ОХУ , Япон , Азербайджан г.м хэдхэн улсын нүүр , царай болсон байна. Эрэгтэй чөлөөт бөх сэргэх эсэхийг тэнгэр л мэдэх байх даа.
Zaluuchuuddaa oruulj ugsun tun sain bna, Turshlaga suugaad daraagiin Olimpid id saihan garch irne. Setgel zyideeree Tamirchaa Alt abna gesen itgel ynemshiliig sain suulgaj uguhud bolno shyy!!! Setgel zyig l gol bolgood uurtuu itgeltei bolchihbol manai zaluuchuud chadnaa. Setgel zyich bolon dasgaljuulagch ba Emch nariig dagalduulj yabuulj baigaarai. Shaardlagagyi darga nariig yabuulah shaardlagagyi shyy yyniig anhaarchih.
Meregjiliin dasgaljuulagch arai uur saijirsan ba hoso purebbaatar geed bolobsrolgui heden nuhduud alj baisan shuu 90 onoos hoish beyeiin hugjil doroi bolson shuu hucheer l darluulaad ba arga tehnik saijercjee
Lhabgagereliig urldugch buhchuudtei gadaadad beldeh baisan