Нийгмийн

Токиогийн Олимпоос коронавирусийн “Лямбда” шинэ хувилбар илэрлээ

Токио. /2021.08.08/ - Сүүлийн 24 цагийн хугацаанд “Токио-2020” Зуны Олимпын наадамд оролцсон 22 хүнд коронавирусын халдвар илэрсэн талаар Олимпын наадмыг Зохион Байгуулах Хорооны вэб хуудсанд мэдээлжээ.

Олимпод оролцсон тамирчдын дунд шинээр халдвар илрээгүй боловч Олимпод оролцсон хүмүүсийн дунд коронавируст халдвар илэрч, халдварын нийт тохиолдол 409-д хүрчээ.

Өмнө нь америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Токиогийн Олимп эхлэхээс гурав хоногийн өмнө Япон улсад коронавирусийн “Лямбда” гэх шинэ хувилбар илэрсэн талаар мэдээлсэн байна. Харин Японы эрх баригчид Олимпын наадам дуусах хүртэл аюултай шинэ мутаци илэрсэн талаар олон нийтэд мэдээлэхгүй нуухаар шийдсэн талаар америкийн хэвлэлүүд мэдээлж эхлэв.

Өнгөрсөн ням гараг /2021.08.01/-т Олимпыг Зохион Байгуулах Хорооны гүйцэтгэх захирал Мүто Тоширо нийслэл Токио хотод байрлаж буй Олимпын наадмын гэрээт ажилчдын дунд коронавируст халдварын "харьцангуй олон” тохиолдол илэрч байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж байсан юм.

Долдугаар сарын сүүлчээр Японы эрх баригчид коронавирусийн халдварын улмаас нийслэл Токиод наймдугаар сарын 31-нийг дуустал онцгой дэглэмийн хугацааг сунгаж, хязгаарлалтыг хэд хэдэн мужид сунгахаар шийдвэрлэсэн.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хувьсагчид
Хувьсагчид
2021-08-08 16:42

Alfa betta delta Lianbda gumma omega -гээд бүх математик товчлолууд орох нээ...

Зочин
Зочин
2021-08-08 18:40

Энэ бузар вирус хэзээ нэг арилах юм болоо хуучин сайхан цагаа угуйлэн санаж байна шуу

Зочин
Зочин
2021-08-09 00:04

хэзээ ч дуусахгүй эн зохицоод л амьдрахаас аргагүй эсвэл дэлхий бүх хүн 14 хоног хөл хориод дуусч магадгүй

Холбоотой мэдээ

Back to top button