ЭРҮҮЛ МЭНД

Уруул, тагнайн сэтэрхий, төрөлхийн гажиг заслын мэс заслыг үнэгүй хийнэ

Хүүхдийн төрөлхийн гажиг заслын эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг. Тодруулбал, 2021 онд батлагдсан ЭМДҮЗ-ийн гуравдугаар тогтоолд тусгасанаар хүүхдийн бүх төрлийн гажиг заслын тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах болсон.

Тухайлбал, уруул, тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг, томоохон артери, вен, захын судасны гажиг, эр бэлэг эрхтний төрөлх гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг гэх мэт мэс заслын зардлыг иргэн, даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн аж. Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас долоон сая төгрөгийн үнэтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сан хариуцдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button