ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хонконгийн цагдаа нар 7.3 сая долларын үнэтэй синтетик хар тамхи хураав

ХОНКОНГ. /2021.08.09/ - 106кг-ийн мансууруулах бодисыг Пакистанаас далайгаар нийлүүлсэн талаар South China Morning Post нийтэлжээ.  

Хонконгийн цагдаа нар Сянган хотын нэгэн агуулахаас Пакистан улсаас далайгаар дамжин орж ирсэн 106кг жинтэй синтетик хар тамхийг их хэмжээгээр тээвэрлэсэн ачааг хураан авсан байна. Энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг цагдан хорьсон тухай эх сурвалж Хонконгийн цагдаагийн мэдээллээс иш татан өнөөдөр /2021.08.09/ мэдээллээ.  

7,3 сая америк доллараар үнэлэгдэх хууль бус бодисыг импортын ор дэрний иж бүрдэлийн хайрцагт нуусан байжээ. Ачааны 82 кг нь мөсөн /талст метамфетамин/ эм, 24 кг нь кетаминаас бүрдсэн байжээ.

COVID-19 цар тахал дэгдэж, хөл хорионы хязгаарлалттай энэ үед мансууруулах бодисын синдикатууд /наймаачид/ шуудан зөөх үйлчилгээг ашиглан хар тамхийг хилээр бага багаар тээвэрлэх нь хүндрэлтэй болсон.

Тиймээс, хар тамхины наймаачид эрсдэлд хүлээж, мансууруулах бодисыг их хэмжээгээр нэг дор зөөвөрлөхийг оролдож эхэлсэн аж. Хууль бус арга нь улам нарийсч хар тамхийг импортын бараа нэрийдлээр ачаанд нуусан хэмээн цагдаагийн ахлах ахлагч Чан Гунминг мэдээлэв.

Статистикийн мэдээгээр, энэ оны эхний хагаст Хонконгод 3,68 тонн төрөл бүрийн мансууруулах бодис хураан авчээ. Тэдний эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 хувиар өсчээ.  

(Эх сурвалж: South China Morning Post)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button