Нийгмийн

ТОДРУУЛГА: Сарьсан багваахай үүрлэх болсон тул амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байх хэрэгтэй

Сүүлийн үед сарьсан багваахай айлд үүрлэсэн тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Иймд бид НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодрууллаа.

-Танай байгууллагад сүүлийн үед сарьсан багваахайн дуудлага хэд хэд ирсэн байна. Энэ талаарх мэдээллийг өгөөч.

-Зуны сүүлээр сарьсан багваахайн дуудлага нэмэгдсэн. Улаанбаатар хот орчимд сарьсан багваахай тархсан байна. Манайхаас дуудлагын дагуу очихоор вирус тээгч бохир амьтан, коронавирус энэ амьтнаас болж тарсан гээд их бухимдалтай байдаг.

-Энэ төрлийн амьтанг устгалд оруулдаг байх, тэгэхээр ЗООНОЗ судлалд хандах ёстой юу?

-Манайх ариутгал хийх боломжгүй. Учир нь манай байгууллага гэмтэж бэртсэн амьтдыг авч, асарч байгальд нь эргүүлэн тавьдаг. Тиймээс сарьсан багваахай болон бусад вирус тээгч амьтдын дуудлагыг Нийслэлийн мал эмнэлэг болон ЗООНОЗ судлалын төвд мэдэгдэх нь зүйтэй.

-Сарьсан багваахай Улаанбаатар хотын аль хэсгүүдэд түлхүү бүртгэгдэж байна вэ?

-Ялангуяа хотын захын дүүргээр энэ мэт дуудлага их ирж байна. Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдэд их байна. Учир нь хотын зах хэсэг зэрлэг амьтдын нутагтай ойр байрлаж буйтай холбоотой.

-Зарим айлууд гэрт нь сарьсан багваахай үүрлэснийг мэдэхгүй байх тохиолдол гарч байгаа байх. Ер нь айлууд урьдчилан сэргийлэх үүднээс гэрийнхээ аль хэсгээр шалгаж үзвэл зохистой вэ?

-Байшингийн дээврийн хэсэгт түгээмэл үүрлэсэн байдаг. Эсвэл шөнө цонхоор нь ороод ирж байна.

-Сарьсан багваахайг үүрлүүлэхгүй байхын тулд яаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

-Урьдчилан сэргийлэх үүднээс айлууд цонхондоо ялаа шумуулаас хамгаалах тор хийх хэрэгтэй. Үүрлэх боломжийг олгохгүй хамгаалж дээврийн хэсгээ битүүлэх хэрэгтэй. Зэрлэг амьтад амьдрах боломжтой газраа өөрөө сонгодог учраас аль болох нөхцөл бүрдсэн газар руу орогноно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-09 16:59

Бүх л амьтан вирус тээгч байх боломжтой. Сарьсан багваахай муухай даа биш. Өөрсдөө ха�##�га цонхо дээврээ битүүлэхгүй юу хийж байсан !?

Боги
Боги
2021-08-12 07:46

Тэнэг хулгайч вэ. Сарьсан багваахай байг�##�д хэрэгтэй амьтан

Холбоотой мэдээ

Back to top button