Нийгмийн

УОК “Туркиш Эйрлайнс”-т давуу байдал үүсгэж, аяллын компаниудаа 1.2 тэрбумаар хохироожээ

Аялал жуулчлалын долоон компани нийлж, “МИАТ”, “АэроМонголиа”-ын нислэгийн тийзийг худалдан авч, Турк руу аялал зохион байгуулжээ. Гэтэл УОК-ын гаргасан шийдвэрээр захиалгат нислэгүүдийг нь цуцлахад хүргэжээ.

Тодруулбал, “Летс трэвел ХХК” “A Star Mongolia”, “Зуут трэйвел ХХК” “Рагуса ХХК”, “Жуулчин”, “Нью жуулчин турс”, “Аэрмаркет Холидэй ХХК” зэрэг компаниуд зургадугаар сарын 23-наас хойш шууд нислэгтэй аяллыг дотоодын онгоцоор үйлдэж байсан аж. Эдгээр компаниуд таван удаагийн нислэг үйлдэн 4 тэрбум төгрөгийн эргэлт хийж, ажилчдынхаа цалинг тавьж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байжээ. Аяллын зардлын 80 хувь нь Монгол улсад орлогоор үлддэг ба 20 хувь нь гадагш гардаг тул дотоодын эдийн засагт эргэлт хийж орлого оруулж байгаа гэж үзэж байгаа юм байна.

Гэтэл наймдугаар сард төлөвлөсөн дөрвөн удаагийн аяллын нислэг УОК-н гаргасан шийдвэрээс болж цуцлагдаж, үүнээс үүдэн тус компаниуд алдагдал хүлээхэд хүрээд байгаа аж. Учир нь УОК аялагчдыг ирснийх нь дараа долоо хоног тусгаарла хэмээжээ. Уг шийдвэрийг тасалбар захиалсан аялагчид үл зөвшөөрч, тасалбаруудаа буцаажээ. Тус компаниуд Турк улсад аялагчдаа байрлуулах байр, хоол, онгоцны тийзний урьдчилгаа төлчихсөн байсан тул 1 тэрбум, 200 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.

Хамгийн хачирхалтай нь дотоодын компанийн нислэгээр гадагш аялаад ирсэн иргэдийг тусгаарлана гэчхээд Туркийн компанийн онгоцоор аялаад ирсэн аялагчдыг тусгаарлахгүй байгаа аж.

УОК-ын уг ялгавартай шийдвэрт бухимдаж буй дотоодын долоон компани манай сайтад хандлаа. Тэдний төлөөлөлтэй утсаар холбогдож, дараах тодруулга мэдээллийг авсан юм.

“2021 оны зургадугаар сараас зөвхөн Турк улс л манай улсаас аялагчид хүлээж авъя гэсэн. Энэ зөвшөөрлийн дагуу бид аялал зохион байгуулж эхэлсэн. Зургадугаар сарын 23-нд анхны аяллаа зохион байгуулсан. Бид аялал эхлэхээс аялал дуусах хүртэл халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж ПГУ шинжилгээг нислэг бүр дээр авч сөрөг хариугаар онгоцонд суулгаж аялуулж байсан. Ингээд наймдугаар сард дөрвөн удаагийн аяллын захиалга авч, хүмүүсээ бүрдүүлчхээд нислэгээ гаргах гэтэл УОК аялагчдыг ирэхээр нь долоо хоног тусгаарлавал нислэг үйлдэх зөвшөөрөл олгоё гэсэн. Бид тасалбар захиалсан иргэдтэй холбогдож, УОК-оос гаргасан дээрх шийдвэрийг хэлтэл, иргэд маш их бухимдсан. Гаднын нислэгээр ирж буй бусад аялагчдыг тусгаарлахгүй байгаа атлаа дотоодын онгоцоор яваад ирж буй хүмүүсийг тусгаарлана гэж байгаад
гайхаж, бухимдан тасалбаруудаа буцаасан. Зарим аялагчид тусгаарлагдахгүйн тулд гаднын нислэгээр явж ирэхээр тийзний захиалгаа хүртэл өөрчлүүлж солиулж байна. Энэ аяллууд зургаан шөнө долоон өдрийнх. Бид дөрвөн удаагийн нислэгүүдээ төлөвлөж,
онгоцны, буудлынхаа урьдчилгааг, хоолны болон автобусны төлбөрийг төлчихсөн байсан. Бид 1 тэрбум, 200 сая төгрөгийн алдагдал хүлээлээ.

Бид уг нь дотоодын компаниуд. Гэтэл бидэнд “аяллаар авч явсан иргэдээ долоо хоног тусгаарла” гэж шийдвэр гаргачихаад Туркийн онгоцоор ирсэн хүмүүсийг тусгаарлахгүй, шууд гэр рүү нь явуулж байна. Манай аяллууд цуцлагдангуут “Туркиш Эйрлайнс” наймдугаар сарын 24-30-нд гээд нэмэлт нислэг зарлачихсан байна билээ. Энэ компанийн нислэгийн тийзний үнэ 3 сая 600 мянгаас 4 сая 600 мянгын хооронд хэлбэлзэж байгаа. Энэ мөнгө Турк руу гарч байна. Гэтэл бид монголчуудаа бүх зардал оруулсан хямд аялалд хамруулж байхад дотоодын компаниудыг нислэгээ цуцлахаас өөр аргагүйд хүргэж, гаднын компанид давуу тал үүсгэж өгч байгаад бухимдалтай байна” гэв.

Бид дээрх асуудлын хүрээнд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодруулга авах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
suh
suh
2021-08-10 13:35

Aidaa gadniihan l bl burhan bjee manai niislel UB hotod irsen gadniihan ih gaihdag ym ter n; bid tanai ulsad irsen gehed itegmeergui bn yagaad hotiin chin buh gudamj uilchilgeenii gazar uuriin undesnii hel bichiggui buh ym chin gadaadiin hel bichgeer hayglagdaad yvchih vaa? Ene chin undesnii soyol oo geej bgaa hereg bish uu??? Gej 1 bus hunees sonsoj bailaa!

Иргэн
Иргэн
2021-08-10 17:37

Шадар сайдад юуны хамаа байхавдээ?! ЗТХЯ, ИНЕГ-ын л байж байгаа цариа?!

Зочин
Зочин
2021-08-10 17:54

Үхсэний аял�##�! Өвчнөө дарахаа бод. УОК хатуу байр суурьтай байх хэрэгтэй.

Хариу
Хариу
2021-08-10 20:08

Ийм үед нислэг хийж аял�##� зохион байгуулж байгаад их гайхлаа. Болж байгаа юм уу. Аял�##� жуулчл�##�ыг хөдөлгөх нь зөв, гэхдээ бүгдэд ижил хандах хэрэгтэй. Энэ шадар сайд гэж оюуны ундраагийн үл бүтэх нөхөр дөө. Яаж ажлаа хийж байгааг хараарай. Ёстой хувийн сонирхолдоо хөтлөгдсөн гар.

Зочин
Зочин
2021-08-10 20:20

ИНЕГ ийн гахай бямбасүрэн гөлгийн ажил шүү.

Зочин
Зочин
2021-08-10 22:01

эзэнгүй төрийн эмгэнэл

Зочин
Зочин
2021-08-10 23:26

Туркиш эйрлайнз манай хэдэн эрх мэдэлтнүүдийг худ�##�даад авчихсан байхгүй юу. ойлгож ядаад байх юмгүй

#
#
2021-08-11 08:06

Худлаа ш га�##�, Туркиш эйрлайнсийг ёстой улаан цагаан квотоос хасч зөвхөн МИАТ д нислэгүүдийг өгдөг байж өвчин д�##�имдуулж муу хэлэх гээд ядчих юмаа, зүгээр өрсөлдөөчдээ чадахгүй �##�дчих гээд бүр үхлээлдээ,тэгээд юун амр�##�т зуга�##�га вэ даварцан юм бэ ямар

irgen
irgen
2021-08-11 11:13

ene setguulch ni yasan elii yum bichdiim bee yum humaa sudalj bichij niitelj bldaa chihniihee hajuugaar halithan sonssonoo shuud niitlee chaahiin

ХОХЬ НЬ
ХОХЬ НЬ
2021-08-14 17:46

Сонгосон төр засаг чинь л энэ шүү дээ. ХОХЬ ЧИНЬ МОНГОЛЧУУДАА

бургасыг шалгаачээ
бургасыг шалгаачээ
2021-08-14 18:51

цэвэр ашиг сонирхол авилга ханх�##�ж байнашдээ, бургасыг ш�##�гаачээ АТГ

бургасыг шилгаачээ
бургасыг шилгаачээ
2021-08-14 18:54

ойлгомжтой, шууд ашиг сонирхол авилга ханхлаж байнашдээ, БУРГАСЫГ шилгаачээ АТГ минь ээ

Shudraga irgen
Shudraga irgen
2021-08-15 17:15

Turkish airlines-t alin galavin hudaldagdchihsan sh dee yam agentlagin tushmeduud.

ТНУ
ТНУ
2021-08-17 15:12

Туркийн нислэгийн компани олон улсад ийм байдлаар монопол тогтоож дотоодын нислэгийн компаниудыг дампууруулсан даа эхлэхдээ хямд хямд гэж байгаад ингээд нэмээд дээрлэхээд тэгээд цаашид үнэ улам өндөр болно дотоодын компаниудын сэхэл авах чадваргүй болдог юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button