ДЭЛХИЙНийгмийн

Маттел компани Олимпын барбинууддаа Азийн төлөөлөл оруулаагүй нь шүүмжлэлд өртөв

“Маттел” компанийн үйлдвэрлэж буй “Токио 2020” Олимпын наадамд зориулсан барби хүүхэлдэйн цуглуулгад Ази тивийн төлөөлөл багтаагүй байсан нь олны шүүмжлэлийг дагууллаа.

Тус компани нь АНУ-ын хамгийн алдартай загварын хүүхэлдэй үйлдвэрлэдгээрээ олонд танигдсан. Тэдний зүгээс энэ жил Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) болон “Токио -2020” Олимпыг зохион байгуулагчидтай хамтран тусгайлан хүүхэлдэйн шинэ цуврал гаргахаар ажиллажээ.

Тус цуглуулгад энэ онд Олимпын хөтөлбөрт нэмэгдсэн бейсбол, спорт авиралт, каратэ, скейтборд болон серфинг гэсэн спортуудын төрлийг харуулсан таван хүүхэлдэй багтаж байгаа юм.

Маттел компанийн захирал Жанет Хси цуглуулга гаргах болсон шалтгаанаа “Токио 2020” Олимп бол спортоор дамжуулан Дэлхийг нэгтгэж, бүх насны шүтэн бишрэгчдэд урам зориг өгдөг чухал үйл явдал юм” хэмээн өмнө нь хэвлэлийн мэдэгдэлдээ бичиж байсан юм. Харин Ази тивийн төлөөллийг цуглуулгадаа багтаагаагүйгээр тус компани дээрх үгэндээ эзэн байж чадаагүй хэмээн олон нийт шүүмжилж, цахим орчинд дургүйцлээ илэрхийлж эхэлжээ.

Мичиган мужийн Макомб тойргийн комиссар хэлэхдээ, “Би хоёр охиндоо тэдгээр барби хүүхэлдэйг худалдаж авахгүй. Бидний ямар ч төлөөлөл алга” хэмээн сошиал сүлжээндээ нийтэлжээ. Тэрбээр  гурван настайдаа Хмонгийн дүрвэгсдийн хамтаар АНУ-д цагаачлан ирсэн аж.

Эх сурвалж: cnn.com

О.ЭНХЖИН 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button