Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Данитай хэлэлцсэний дараа Трамп Гринландыг хяналтдаа авах шаардлагатай гэж дахин мэдэгджээ

Лхагва гарагт /2026.01.14/ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Данийн Гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен, Гринландын Гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт нартай уулзжээ. Уг уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д Гринланд хэрэгтэй гэж дахин мэдэгдсэн байна. Дани улс Гринландыг хамгаална гэж найдаж болохгүй гэж тэр нэмж хэлжээ.

Трамп “Гринланд манай орны болон Данийн үндэсний аюулгүй байдалд маш чухал. Гэвч БНХАУ эсвэл ОХУ Гринландыг эзлэхийг хүсвэл Дани юу ч хийж чадахгүй гэдэг нь асуудал болоод байна. Харин бид нар бүх төрлийн л зүйл хийж чадна. Өнгөрсөн” долоо хоногт Венесуэльд болсон зүйлийг та бүхэн харсан байх” хэмээсэн юм.

Данийн Гадаад хэргийн сайд Расмуссен уулзалтын дараа “Бид АНУ-ын байр суурийг өөрчилж чадсангүй. Ерөнхийлөгч Гринландыг эзлэх хүсэлтэй гэдэг нь тодорхой байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дани дайнд бэлдэхээс өөр яахав.

Нар
Нар

Тэнэг зөнөг Трамп цус харваасай

Трамп авхай
Трамп авхай

Грийландыг авсаныхаа дараа Ираны дэглэмийг нураах хэрэгтэй тэгээд газрын тосны үнийг навс унагаарай!

Нар
Нар

Мөн горьд воо

Холбоотой мэдээ

Back to top button