Нийгмийн

Дорнодод машинд дайруулсан залуу бие нь сайжирч, эмнэлгээс гарчээ

2021 оны долоодугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэр, нэгэн байрны гадна хэсэг залуус зодолдож, нэг нь автомашинаар бусдыг дайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

-Д БОЛОН С НАР ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС БОЛЖ МАРГАЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Тодруулбал, 18 настай эрэгтэй Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй С-ийг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд хэргийн газраас зугтсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Хохирогч С ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ.

Уг хэргийн шалгалтын ажиллагаа харьяаллын дагуу Дорнод аймагт үргэлжилж буй бөгөөд хүн дайраад зугтсан Д гэгчийг баривчилж, тус аймагт цагдан хориод байгаа юм. Тэд найзуудаараа явж байсан бөгөөд хохирогч С болон Д нар эмэгтэй хүнээс болж маргалдаж, улмаар дээр үйл явц болсон байж болзошгүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button