
ОХУ-ын засгийн газарт ойн түймэртэй тэмцэхээр цэргийн нэмэлт хүч татах болон түймрийн тархалт ихтэй байгаа бүс нутгуудаа хэрхэх талаар хэлэлцэж байна.
Тус улсад наймдугаар сарын эхээр томоохон талбайг хамарсан түймэр дэгдсэн юм. Үүний улмаас манай улсын нийслэл болон зарим бүс нутгаар ихээхэн утаа бүрхэн, агаарын бохирдол ихсээд буй.
Одоогийн байдлаар ОХУ-д тус түймэр 3,4 га талбайг хамраад байгаа юм. Үүний 78 хувь нь Якутад төвлөрсөн байна. Энэ мэт түймэрт автсан бүс нутгууддаа онц байдал зарлахыг тус улсын Байгаль орчны яамнаас санал болгоод байна. Үүнд Якутаас гадна Эрхүү муж багтаж байгаа юм. Якутын хувьд энэ сарын 8-ны өдрөөс түймэртэй холбоотойгоор онц байдал зарлаж байсан юм.
Одоогоор тус улсад түймрийг зогсооход 1000 гаруй хүн, 140 техник оролцож байна.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхжин худлаа тоо буу тавьж 3.4 га байсан бол Монголд ийм их удаа орж ирэхгуй ингээд унэ цэнгуй мэдээлэл боллоо.
Дорвитой арга хэмжээ авб�##� авахаар л хугацаа боллоо . Путин чадваргүй арчаагүй амиа бодсон шун�##�тай харгис олигархи болсон огцорвол таарна . Орост гавьяа гэхээс гай л тарих болжээ. Ноднин бас л сибирьт якутад түымэр гараад ямар ч арга хэмжээ авөхгүй бороо орж л нэг унтарсан. Удирдлага нь яг манай хөгийн луйварчидтай адил