ДЭЛХИЙУЛС ТӨР

Афганистаны Засгийн газрын олон зуун цэрэг Талибанчуудад бууж өгчээ

Афганистаны Зэвсэгт хүчний бүхэл бүтэн армийн корпус лхагва гараг /2021.08.11/-т Афганистаны хойд хэсэгт Кундуз хотын ойролцоохон “Талибан” хөдөлгөөний дайчдад бууж өгсөн талаар “Вашингтон Пост” /The Washington Post/ сонин мэдээллээ.

Афганистаны цэргүүд хэдэн зуугаараа бууж өгсөн талаар сонин онцлов. Нэрээ нууцлахыг хүссэн Афганистаны хоёр офицерын хэлснээр, армийн корпус нисэх онгоцны буудлын ойролцоо Кундуз хотын захад хэд хоногийн турш цэргийн баазад байрлаж байгаад сүүлд нь талибанчуудад бууж өгсөн байна. Тэд зэр зэвсэг, машин зэргээ талибанчуудад хүлээлгэн өгсөн аж.

“Вашингтон Пост”-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, бууж өгсөн Засгийн газрынхны цэргүүдийг талибанчууд өөр газар руу авч явсан. Цэргийнхэн Кундуз хотоос гарч явахгүй байх нөхцөлтэйгөөр тэдэнд хамгаалалт санал болгосон гэнэ.

Засгийн газрын цэргүүд талибанчуудад олзлогдсохоос өмнө амжиж зугтсан Кундуз хотын зөвлөлийн гишүүн Заргуль Алемигийн хэлснээр, нутгийн хөгшчүүд Засгийн газрын цэргийн командлагчтай уулзаж, тэднийг талибанчуудад бууж өгвөл хохирол учруулахгүй гэж амласан аж.

Манай командлагчид яагаад бүх цэргээ дайчлан, эцсийн дусал цус хүртлээ тулалдсангүйг мэдэхгүй байна. Тэдэнд нисэх онгоцны буудал, армийн корпус дахь бүх зэвсэг, нөөц, сум хангалттай байсан”.

Гэсэн хэдий ч, зарим командлагчид болон тэдний харьяат алба хаагчид ойролцоох уул руу ухарсан гэнэ.

Сүүлийн хэдэн долоо хоногт талибанчууд Афганистаны газар нутгийг түргэн шуурхай эзлэн авч, хөрш зэргэлдээ орнуудтай хил залгаа орших хэд хэдэн гол цэгүүдийг эзлээд байгаа юм. Аль хэдийн есөн төв талибанчуудын хяналтад оржээ. Энэ үйл явдал нь АНУ болон тэдний холбоотнууд Афганистанаас цэргээ татсантай холбоотой.

АНУ болон түүний холбоотон, тодруулбал НАТО-гийн цэргүүд 2021 оны тавдугаар сараас эхлэн Афганистанаас цэргээ татаж эхэлсэн. Уг ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 11 гэхэд бүрэн гаргаж дуусгахаар төлөвлөсөн. Гэсэн хэдий ч, энэ үйл явц төлөвлөж байснаас ч хурдан явагдаж байгаа нь тодорхой болов.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button