БАЙР СУУРЬ: Биеийн хэлэмжээр хичээлийг ойлгодог учир танхимтай хослуулах нь зөв

Засгийн газрын шийдвэрээр 2021-2021 онб ЕБС-ийн хичээлийг таван өдөр танхимаар таван өдөр цахимаар хичээллүүлэх зохицуулалт гаргасан. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.
ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХЭД ХҮҮХЭД БАГШИЙН БИЕИЙН ХЭЛЭМЖЭЭР ХИЧЭЭЛЭЭ ОЙЛГОДОГ
Өвчин ихэслээ гээд дахиад хаачих юм биш байгаа даа. Танхимаар орвол хүүхдэд илүү үр дүнтэй. Учир нь сурагчид багшийнхаа биеийн хэлэмжээр хичээлээ ойлгодог. Тиймээс биечилж хичээл үзнэ гэвэл зүгээр байна. Манай ач нар гэрийнхээ ойролцоо сургуульд явдаг ч хүүхэд зөөхөөс эхлээд л асуудлууд гарна.

ХОСЛУУЛАХ НЬ 100 ХУВЬ ЦАХИМААР ОРОХООС ИЛҮҮ
Танхимаар хичээллэвэл илүү үр дүнтэй. Цахим хичээл хүүхдэд 100 хувь ойлгомжтой биш. Гэхдээ танхимаар хичээллэх нь эрсдэлтэй байгаа. Хослуулсан нь 100 хувь цахим байхаас илүү дээр юм.

СӨӨЛЖЛӨХ НЬ ЗӨВ
Танхимаар орох болсонд баяртай байна. Ингэж орох нь зөв л дөө. Хичээлийн хоцрогдол их байгаа. Бараг хоёр жил ийм байдалтай сурч байна шүү. Цахимаар орохоор хоцрогдол их гардаг. Харин танхимтай сөөлжилж хүүхдийн хоцрогдлыг арилгах хэрэгтэй. Цэцэрлэгийн насны хүүхдэд бүр л хэцүү болно.

ЦАХИМААР ОЙЛГООГҮЙ ХИЧЭЭЛЭЭ ТАНХИМААР ОЧИХДОО АСУУНА. ЗӨВ ШИЙДВЭР
Ер нь хослох нь зөв. Учир нь ойлгоогүй зүйлээ танхимаар очих үедээ асуусан нь дээр. Байнга танхимд очих нь эрсдэлтэй. Эрүүл мэндээ бодох нь чухал. Хүүхдүүдээ цөөхөн байлгах ёстой гэж бодож бна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.