Нийгмийн

Байр суурь: Үе үеийн зохиолчдыг бэлтгэсэн УЗНАДС-ийг хаах нь зөв үү

Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа мэдээлсэн. Тэдгээр сургуулийн дотор утга зохиолын ажилтан бэлтгэдэг, үе үеийн яруу найрагчдын төгссөн сургууль болох “Утга Зохиолын Дээд Сургууль” багтаад буй юм. Эл сургууль 1994 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит эрдэмтэн зохиолч, хэл бичгийн ухааны доктор, профессор Ширсэдийн Цэнд-Аюушийн санал санаачилгаар “Утга Зохиолын Дээд Сургууль” гэдэг нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй.

28 жилийн түүхтэй эл сургуулийг ямар үндэслэлээр хааж буйг БШУЯ-ны дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын дарга Х.Тамираас тодрууллаа.

Ингэхэд тус сургуулийг:

  • 46 оюутантай
  • Долоон багштай. Үндсэн багш байхгүй
  • Монгол хэлний багшийн анги нь сүүлийн гурван жил элсэгчгүй
  • Утга зохиолын анги нь гуравхан оюутантай
  • Сэтгүүл зүй анги нь нэг оюутантай
  • Сэтгэл судлалын дөрвөн оюутантай
  • 11 хөтөлбөртэй
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмыг зөрчсөн
  • Дээд боловсролын тухай хуулийн 13.1-т заасан: Их сургууль, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах бөгөөд магистр, докторын хөтөлбөрийн хичээлийг докторын зэрэгтэй багш заана. Инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг коллежид мэргэшсэн инженер зааж болно гэх заалтыг зөрчсөн гэж үзээд тусгай зөвшөөрлийг нь цуцалж буй хэмээв.

Харин тус сургуулийн төгсөгчид болон яруу найрагчид УЗНАДС-ийг хаах гэж буй нь буруу хэмээн цахим орчинд давлагаалж байна. Иймд бид зохиолч, яруу найрагчдын төлөөллөөс байр суурь авлаа.

Яруу найрагч Д.Галсансүх

-УЗНАДС-ийг байгуулагдаж байхад би анхны оюутан нь болж, нэг жил суралцаж байсан. Зах зээлийнхээ жам ёсоор хаагдаж буй гэцгээж байсан. Гэхдээ хүмүүс 10 оюутантай ч бай, таван оюутантай ч бай үйл ажиллагааг нь зогсоох ёсгүй, төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байр суурьтай байх шиг байна. Төрөөс дэмжлэг үзүүлж уг нь болох. Гэхдээ төрд ингэх хүсэл алга байх шиг ээ.

Яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан

-Яг ямар үндэслэлээр хааж буй нь чухал. Үнэхээр дээд боловсролыг долоон багш олгож байсан бол сонин л санагдаж байна. Утга зохиол гэдэгт нь ач холбогдол өгөлгүйгээр дээд сургууль ийм байж болох уу гээд бодоод үзэх хэрэгтэй. БШУЯ ч гэсэн дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаа явуулахад тавьдаг шаардлагуудаа тавьсан байх. Түүнээс биш уран зохиолын сургуулийг ямар ч тохиолдолд, стандарт хангаагүй байсан ч хааж болохгүй, БШУ-ны сайд яруу найрагч хүн учраас ойлгох ёстой, уран зохиол учраас энэ бусдаас өөр гэж бодохгүй л байна. Хаагдаж байгаа сургуулиуд дотор ч гэсэн үнэ цэнтэй мэргэжлүүд бий. Адилхан өмнөх төгсөгчдөд нь ч хэцүү буй биз.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
aam
aam
2022-08-23 09:44

ymr zohiolchig beldsin bolo

Зочин
Зочин
2022-08-23 10:16

ТУХАЙН ҮЕДЭЭЭ САЙН Л СУРГУУЛЬ БАЙСАН ЮМ БАЙГААА БИЗ ОДОО БОЛ ЧАНАРГҮЙЖСАН БОЛ ХААХ Л ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2022-08-23 11:18

BAYASAAAA EGCH MIN MUNDAG EMEGTEI SHVVV TANIDAA ERUUUL ENHIIG HUSIII

Зочин
Зочин
2022-08-23 13:07

Хүн уншдаггүй цуглуулага бичиж байхаар хөдөө гарч м�##� м�##�ла.ногоо тарь , тоосго өр ....

Зочин
Зочин
2022-08-23 13:40

Чанаргүй стандарт хангаагүй л бол өмнө нь хичнээн сайн сургууль байсан байгааад одоо цаг үеэрэээ л дүгнэгдэж амьдарна шүү дээ

Зочин
Зочин
2022-08-23 13:56

О.Дашб�##�бар агсан нэгэнтээ "шүлэг бичээд байгаа охидуудаар үнээ са�##�гах хэрэгтэй гэж хэлсэн билээ !!!!!

Зочин
Зочин
2022-08-23 14:12

Намйайг оюутан байхад тийм нэг сургууль байдаг байсан. Тэнд байсан оюутнуудаас зохиолч найрагч цөөн гарсан. Авъяастай нь дундаас нь гарсан зарим нь хувийн сонин ТВ-д ажиллаад �##�га болсон. Ихэнхи нь тэр үеийн яруу найрагчдад архи авч өгөөд дагаад явдаг баЙГААД архичин болсон доо. Сургууль гэхэд хэцүү, дугуйлан шиг газар байсан даа.

Зочин
Зочин
2022-08-23 16:25

Ярилцдага өгсөн хүниЙ яриаг гуйвуулж болохгүй!

Зочин
Зочин
2022-08-23 20:24

Ийм ангиуд боловсролын их сургуульд бий Сур�##�цах нь тэнд ороход болох юм бна Хаах нь зөв

Crush
Crush
2022-08-24 09:41

Баясаа Мундаг эмэгтэй, амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button