НИЙГЭМСошиал трэнд

Монголчуудын сэтгэхүйд үйлчлэгчийн ажил дорд хэвээр л үлдэх үү

Дипломат ажилтны гэрийн үйлчлэгчээр ажилд авах зар цахим орчинд цацагдсаны дараа монголчуудын хандлага, сэтгэхүй илтэд ялгарч, харагдав. Өндөр шаардлага тавьж, сайн цалин амласан энэ зар олон хүний эгдүүцлийг хүргэх шиг.

Англи хэлний хоёрдугаар түвшний мэдлэгтэй, бүрэн дунд боловсролтой байх гэхчлэн бичсэн шаардлагууд нь уг нь ердийн л гэлтэй. Гэвч олон нийт “Үйлчлэгчид ийм шаардлага тавихаар бусад нь яах вэ”, “Ийм ажилд оръё” гэхчлэн хошигноцгоох.

Цэвэрлэгээ, үйлчилгээний хөдөлмөрийг яагаад ч юм дорд гэж хардаг сэтгэхүй бидэнд бий л дээ. Ийм ажил хийдэг хүн бага балин авдаг, боловсролгүй, сургууль соёл төгсөөгүй байх ёстой гэх. Харин болсон, болоогүй дипломны араас шуурцгаасны уршгаар чаддаг, мэддэг юмгүй, “цаас” өвөртлөгсөд олширсон.

Үйлчлэгчийн хөдөлмөр ч бас хөдөлмөр юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2021 21:25

Үйлчлэгчийн ажил юу нь муухай гэж? Харин ч байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас илүүдэл жингүй, хөгширөлт бага явагддаг сайхан ажил шүү дээ. Ур чадвар, зохион байгуул�##�т шаардлагатай, хүнээс тодорхой хэмжээний чадвар шаарддаг тийм л ажил. Юу ч хийхгүй, биеийн амрыг хардаг хүмүүс ойлгодоггүй байж болох юм.

зочин
зочин
8 сар 24, 2021 10:33

Монгол юу байна хэрэгтэй хэрэггүй Дипломийн хавтсаар дүүрсэн байна Тэд яг үнэндээ бол 4 жил нэг сур�##�цсан дүр эсгчихээд эцэст нь ажлын т�##�бар дээр гологддогт байгаа юм

Anxnii ajil maani tseverlegch bailaa
Anxnii ajil maani tseverlegch bailaa
2 сар 26, 2022 01:19

Ajliinxaa garaag dund surguuliin tseverlegch xiij exluuleed 3 jil ajillaad Mongol ulsiin ix surguulid olon ulsiin xariltsaandii mergejleer suraad magister diplomaa avaad daraa ni France ulsad deed surguulid 5 jil suraad magitstar diplom avch bailaa Odoo France ulsad xuuliin baiguullagad ajillaj baina daa

Холбоотой мэдээ

Back to top button