Л.Баттөр: 369 сорьцоос 39-д нь дельта хувилбар илэрсэн

ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсан нийт тохиолдлын 10-20 хувийг, гадаадаас ирсэн иргэдээс эерэг гарсан бүх тохиолдлыг муцац илрүүлэх шинжилгээнд хамруулж байгааг дуулгалаа. Тодруулбал, долоо хоногийн хугацаанд 369 сорьцоос 39-д нь буюу 11.6 хувьд нь дельта хувилбар тодорхойлогджээ.
Тэрбээр, “Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарынхан хариу арга хэмжээг амжилттай үзүүлж байна. Амжилттай гэж хэлж байгаагийн учир нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод эндэгдэл нэмэгдээгүй. Эрүүл мэндийн салбарынхан болон иргэд хамтран хичээсний хүчинд Улаанбаатар хотод энэ өдөр нас баралт бүртгэгдээгүйг онцолмоор байна. Шинээр батлагдах тохиолдлын тоо буурахад нас баралтын тоо ч аяндаа буурдаг” хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.