Нийгмийн

Н.Учрал: Дэлхийд хөдөлчихсөн галт тэргэнд бид амжиж суух шаардлагатай байна

Өнөөдөр /2021.08.13/ Төрийн ордонд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл”-ийн ажлын хэсгийн гишүүд Финтек, блокчэйний зөвлөл болон криптовалютын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийн ажлын хэсгийн УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтаар хувийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийнхээ байр суурь, санал бодлыг сонсож хуулийн төсөлд оруулах шаардлагатай өөрчлөлт, нэмэлт зохицуулалтуудын талаар ярилцлаа.

Дэлхий нийтэд өнөөдөр нийт 4000 гаруй төрлийн криптовалют арилжаалагдаж байна. Монгол улсад ч энэ төрлийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж уг хуулийн төслийг боловсруулж байх үед 2 компани байсан бол өнөөдөр 4 болж нэмэгдсэн байна. Шинэ тутам технологи дээр суурилсан энэхүү биет бус хөрөнгийн эрх зүйн зохицуулалтыг Монгол улсад хийх шаардлагатай байгаа хамгийн эхний шалтгаан бол “Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага” буюу ФАТФ-ын шаардлага юм. Монгол улс өнгөрсөн жил ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах үед Монгол улсад энэхүү зөвлөмжийг хүргүүлж 2023 онд дүгнэх юм. Өөрөөр хэлбэл 2023 оноос өмнө Монгол улс криптовалют, виртуал хөрөнгийн зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал: “Хүссэн хүсээгүй биднийг криптовалют, виртуал хөрөнгөтэй салшгүй холбоотой ирээдүй хүлээж байна. Бид буцах замгүй, дэлхий нийтэд нэгэнт хөдлөчисөн галт тэргэнд амжиж суух тухай ойлголт л байгаа юм. Харин бид хууль баталж байна гээд төр зохицуулалт хийхдээ хэт нарийвчилж, хувийн байгууллагын үйл ажиллагаанд, ялангуяа тусгай мэргэшил шаардсан ийм төрлийн харилцаанд хувийн байгууллагынхаа өмнүүр орж саад тотгор болохгүй байх нь энэхүү хуулийн зорилт болох учиртай. Гагцхүү төрийн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд технологийн аюулгүй байдлын болоод санхүүгийн харилцааны аливаа эрсдлээс сэргийлэх талаар онцгойлон анхаарч, энэ төрлийн зах зээлийг өөрөөр нь хөгжих боломжийг

нээх гэсэн гол концефци дээр бид нэгдэх шаардлагатай. Тэгж байж ФАТФ-ын зөвлөмж ч тэр, нийгмийн болон зах зээлийн ч тэр хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль гарах болно” гэлээ.

Ажлын хэсгийн гишүүд өчигдөр буюу 08 дугаар сарын 12-нд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзсан бөгөөд уг уулзалтаар энэ төрлийн харилцаанд төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцож ажлын дэд хэсэг дээр ажиллах шаардлагатай ажлуудаа ярилцсан байна.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Нийтийн мэдээллийн тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”, “Цахим гарын үсгийн тухай”, “Кибер аюулгүй байдлын тухай” хуулийн төслүүдийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагаас гадна энэхүү “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийн ажлын хэсгийг мөн ахлан ажиллаж байна. Тэрээр энэхүү хуулийн төслүүд бие биетэйгээ харилцан уялдаатай, Монгол улсад цахим хөгжлийн суурийг тавьж, цаашдын кибер хөгжлийн хандлагыг тодорхойлох хуулиуд учраас бид маш нарийн судлаж, маш сайн хууль гаргах шаардлагатай байгаа талаар хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2021 09:25

ИХ койн нь цэвэр мөнгөний пирамид шүү. шинэ иновацлаг патентлах санааг хөгжүүлэх нь зөв бх тэрнээс бусдын гар дээр бгаа бодит мөнгийг 10 минутанд хуулбарлаж болдог программаар 10 сая доллар х�##�ааслах хууль бус үйлдлүүдийг хурдан таслан зогсоох хртэй. СЗХ нд ажил хийдэг сэтгэлтэй хүмүүс бна уу

иргэн
иргэн
8 сар 21, 2021 09:26

ИХ койн нь цэвэр мөнгөний пирамид шүү. шинэ иновацлаг патентлах санааг хөгжүүлэх нь зөв бх тэрнээс бусдын гар дээр бгаа бодит мөнгийг 10 минутанд хуулбарлаж болдог программаар 10 сая доллар х�##�ааслах хууль бус үйлдлүүдийг хурдан таслан зогсоох хртэй. СЗХ нд ажил хийдэг сэтгэлтэй хүмүүс бна уу

Холбоотой мэдээ

Back to top button